Энэ нь 2025 оны мөн үетэй харьцуулахад экспортын биет хэмжээ 1.4 дахин, харин мөнгөн дүн нь 1.9 дахин өссөн үзүүлэлт юм. Ингэснээр энэ оны 1-9 дүгээр сарын хугацаанд нефтийн кокс нь тус улсын нийт экспортын 0.36 хувийг эзэлжээ. "SOCAR"-ын нэрэмжит Гейдар Алиевын газрын тос боловсруулах үйлдвэр (Heydar Aliyev Oil Refinery) нь тус бүс нутаг дахь цорын ганц газрын тос боловсруулах үйлдвэр юм. Тус үйлдвэр нь Азербайжан улсыг АИ-92 бензин, дизель түлш, агаарын тээврийн түлшээр хангахаас гадна дотоод дахь "SOCAR"-ын нефть-химийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг байна. Мөн боловсруулсан бүтээгдэхүүнийхээ тодорхой хэсгийг экспортод гаргадаг аж. Тус үйлдвэрийн шинэчлэл, өөрчлөн байгуулалтын ажил нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тус улсыг Евро-5 стандартын өндөр чанартай түлшээр хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний экспортын чадавхийг өсгөхөд чиглэгдэж байна. Эдгээр ажлууд нь Азербайжаны аж үйлдвэрийн салбарт асар их ач холбогдолтой юм. Нефтийн кокс (Petroleum coke буюу Петкок) гэдэг нь газрын тос боловсруулах явцад гарган авдаг, нүүрстөрөгчийн өндөр агууламжтай (ихэвчлэн 85-95%), хатуу бөгөөд сүвэрхэг бүтэцтэй, хар өнгийн дайвар бүтээгдэхүүн юм.
Энэхүү бүтээгдэхүүнийг ган, хөнгөн цагааны үйлдвэрлэлд электродын түүхий эд болгох, мөн илчлэг маш өндөртэй тул цементийн үйлдвэр болон цахилгаан станцуудад түлш хэлбэрээр өргөн ашигладаг байна. Азербайжан улсын хувьд тус улсын цорын ганц газрын тос боловсруулах үйлдвэр болох SOCAR Гейдар Алиевын нэрэмжит Бакугийн газрын тос боловсруулах үйлдвэрт үүнийг гарган авч экспортод гаргасаар байна. Тус улс нь Каспийн тэнгисийн орчмын газрын тосны чанараас шалтгаалан хүхрийн агууламж багатай, өндөр чанарын кокс (low-sulfur coke) үйлдвэрлэдэг тул дэлхийн зах зээлд өндөр үнэлэгддэг.
Тус үйлдвэр шинэчлэл хийснээр газрын тосны гүн боловсруулалтын түвшинг 97.6%-д хүргэсэн бөгөөд энэ нь түүхий тосноос ямар ч хаягдал үлдээлгүй, эцсийн шатны бүтээгдэхүүн болох нефтийн коксыг маш үр ашигтайгаар "шахаж" гаргаж авч байгаа хэрэг юм. Тус улс өдгөө жилд дунджаар 210,000 - 240,000 тонн нефтийн кокс үйлдвэрлэдэг бөгөөд үүнийхээ тодорхой хувийг Энэтхэг болон Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан бусад улсуудад экспортолж байна.



