USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Био-уусгалтын технологийн шинэхэн инноваци буюу микробын тусламжтайгаар зэсийн олборлолтыг нэмэгдүүлнэ
Аж үйлдвэр

Био-уусгалтын технологийн шинэхэн инноваци буюу микробын тусламжтайгаар зэсийн олборлолтыг нэмэгдүүлнэ

Дэлхий дахин зэсийн хангамжийн асуудалтай тулгараад байна. Уурхайн хүдрийн дундаж агуулга огцом буурч, зэс гарган авахын тулд илүү их өртөг зардал гаргаж байна.

Био-уусгалтын технологийн шинэхэн инноваци буюу микробын тусламжтайгаар зэсийн олборлолтыг нэмэгдүүлнэ

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 19

Хуваалцах:

S&P Global судалгааны фирмийн 1 дүгээр сард гаргасан тайлангаас үзвэл, 2040 он гэхэд дэлхий дахин 10 сая метрик тонн зэсийн дутагдалд орж болзошгүй байна. Энэ нь таамаглаж буй нийлүүлэлт болон эрэлтийн хооронд 25%-ийн зөрүү үүснэ гэсэн үг юм. Эрэлт, нийлүүлэлтийн энэхүү зөрүү нь өндөр технологийн төслүүд болон цахилгаан автомашин, дата төвүүдийн ирээдүйп сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид онцолж байна. Тухайлбал, цахилгаан автомашиныг (EV) үйлдвэрлэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас 3-4 дахин их зэс шаардагддаг. Хэрэв зэсийн тогтвортой нийлүүлэлт байхгүй бол дэлхий дахин тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах алхмаа сааруулах эсвэл үүнд маш өндөр үнэ төлөх шаардлагатай болно гэдгийг шинжээчид анхаааруулж байна. Гэсэн ч стартап компаниуд энэ асуудлыг ирээдүйд хэрхэн шийдэж болох технологийн шийдлийг тасралтгүй хөгжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь Аризона мужид байрлах, ашиглалтын хугацаа нь дуусах дөхөж буй Carlota уурхайн ашиглалтыг уртасгахын тулд түүний эзэмшигч KGHM Polska Miedz компани саяхан Колорадо дахь лабораториос торхны хэмжээтэй савнуудад хийсэн сая сая микробуудыг уурхайн талбайдаа авчирсан байна. Энэхүү микробууд нь хүчиллэг орчинд дуртай, эргэн тойрныхоо төмөр, хүхрийн нэгдлүүдийг боловсруулах замаар хүдрээс зэсийг чөлөөлдөг тусгайлан дасгасан микробууд юм. KGHM компанид микробуудыг нийлүүлж буй Денверт төвтэй Endolith стартап компани тэднийг уурхайн талбай дээрх биореакторуудад үргэлжлүүлэн өсгөх аж. Тэндээс микробуудыг хүхрийн хүчилтэй хольсон шингэн овоолго руу дусал дуслаар нэвчин орж, био-уусгалт (bioleaching) гэж нэрлэгддэг процессоор зэсийг ялгаруулах цуврал биохимийн урвалуудыг өдөөдөг байна. Хэрэв төлөвлөсний дагуу болбол Endolith-ийн микробууд уурхайн овоолгоос илүү их зэс шахаж гаргахад туслах юм байна. Endolith компани нэмэлтээр гарах зэсийн хэмжээний таамаглалаа нууцалж байгаа бөгөөд туршилт дөнгөж эхний шатандаа байгааг хэлсэн байна. Зэсийн гарцыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж буй өөр нэг компани бол Колорадод төвтэй стартап болох Jetti Resources юм. Тус компани нь сульфидын хүдрийг задлахад туслах химийн катализаторуудыг хөгжүүлж байна. Мөн Миссури мужид Emerson Electric компани уламжлалт овоолгын уусгалтын системийг ухаалаг мэдрэгч болон автоматжуулалтаар шинэчилж байна. Үүний зэрэгцээ Rio Tinto группын охин компани болох Nuton өөрийн гэсэн микробын шийдлийг бүтээж байгаа юм байна. Энэ оны эхээр Rio Tinto компани Amazon.com-д энэ аргаар гаргаж авсан зэсийг нийлүүлэх гэрээ байгуулжээ. Био-уусгалтад суурилсан эдгээр технологиудын анхны хэлбэрүүд ойролцоогоор 2500 жилийн өмнө Хятадад бүртгэгдэж байсан гэж үздэг ч 1940-өөд онд Америкийн эрдэмтэд чулуу иддэг тодорхой бактеруудыг илрүүлснээр орчин үеийн үйлдвэрлэлийн био-уусгалтын үндсийг тавьсан юм. Өдгөө дэлхийн нийт зэсийн олборлолтын 20 орчим хувийг биоуусгалтаар гаргаж авч байна. Гэвч олон арван жилийн турш бага багаар ахиц дэвшил гарсан ч уламжлалт аргууд микробуудын чадавхийг бүрэн нээж чадаагүй нь инноваци хийх орон зайг үлдээжээ. Endolith-ийн Денвер дэх лабораторид эрдэмтэд микробуудыг өндөр температур, хүчтэй хүчил, тэр байтугай хортой нөхцөлд байлгаж, уурхайн талбайн хатуу ширүүн орчинд дасан зохицоход хүргэдэг байна. "Бид микробуудыг аваад бэлтгэлийн лагерьт оруулдаг" гэж Endolith-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Лиз Деннетт хэлсэн бөгөөд тэрээр энэхүү аргыг Олимпын өмнө тамирчдыг бэлтгэхтэй зүйрлэжээ. Ингэснээр түүний баг микробуудыг "хамгийн шилдэг хэлбэрт" оруулж, "хамгийн зөв довтолгооны шугамыг" бүрдүүлж чаддаг байна. Ганцхан бактерийн омгоос хамаардаг уламжлалт био-уусгалтын аргуудаас ялгаатай нь Endolith нь хэд хэдэн эсвэл бүр олон арван өөр омгуудыг нэгтгэж, уурхайн талбайд нэвтрүүлсний дараа амьд үлдэх чадвар болон илүү сайн гүйцэтгэлийг хангах үүднээс олон төрлийн микробын нэгдлийг ургуулдаг байна. 2023 онд байгуулагдсан Endolith компани Squadra Ventures, Draper Associates, Collaborative Fund зэрэг хөрөнгө оруулагчдаас 23 сая орчим ам.долларын венчур хөрөнгө оруулалт босгожээ. Түүнчлэн технологио үнэлүүлэхийн тулд BHP Group, Rio Tinto зэрэг салбарын хүнд жингийн компаниудтай түншилсэн байна. Тодорхой төслүүдийн хувьд нарийн тоо хэлээгүй ч компанийн ерөнхий зорилго нь бага агуулгатай хүдрээс наад зах нь нэмэлт 10%-ийн зэс гарган авах явдал юм. Endolith компани энэхүү амлалтаа биелүүлж чадах эсэх нь хараахан тодорхойгүй байна. Био-уусгалтын салбарт инноваци шингээхээр тэмүүлж буй бусад олон компаниудын адил тус стартап нь технологио лабораториос үйлдвэрлэлийн түвшинд шилжүүлж эхэлж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000