USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
New Hope компани Maxwell нүүрсний уурхайг худалдаж авна
Аж үйлдвэр

New Hope компани Maxwell нүүрсний уурхайг худалдаж авна

Австралийн нүүрс олборлогч New Hope компани Malabar Resources компанийг ойролцоогоор 2.4 тэрбум австрали доллароор худалдан авахаар болсноо Даваа гарагт мэдэгдлээ.

New Hope компани Maxwell нүүрсний уурхайг худалдаж авна

Б.Мөнхбат

2026 оны аравдугаар сарын 20

Хуваалцах:

Ингэснээр Шинэ Өмнөд Уэльс муж дахь Maxwell нүүрсний уурхайг бүрэн эзэмшихээр болж байна.

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Хантер Валли (Hunter Valley) бүсэд байрлах Maxwell далд уурхай нь өндөр чанарын нүүрсний арвин нөөцтэй, орчин үеийн дэд бүтэц бүхий стратегийн чухал төсөл юм. Тус уурхай нь жилд 8 сая тонн баяжуулаагүй нүүрс олборлох зөвшөөрөлтэй бөгөөд уурхайн ашиглалтын хугацааг 26 жил байхаар тооцсон байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд дунджаар 5.7 сая тонн түүхий нүүрс олборлож, үүнээс 4.8 сая тонн бэлэн бүтээгдэхүүн гарган авах төлөвлөгөөтэй юм байна. Ордын нийт нөөц нь 770 сая тонн гэж үнэлэгдсэнэээс 141 сая тонныг нь баталгаат үйлдвэрлэлийн нөөцөөр бүртгүүлсэн байна. Maxwell уурхайн нийт олборлолтын 75 хувийг гангийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай өндөр чанарын металлургийн болон хагас зөөлөн коксжих нүүрс (semi-soft coking coal) эзэлдэг. Үлдсэн 25 орчим хувь нь өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс бөгөөд энэ нь Азийн орнуудад олноор баригдаж буй шинэ үеийн, өндөр бүтээмжтэй, утаа бага ялгаруулдаг цахилгаан станцуудад ашиглахад нэн тохиромжтой, экспортын шаардлага хангасан бүтээгдэхүүн байдаг.

Тохиролцооны дагуу Malabar-ийн хувьцаа эзэмшигчид өөрсдийн эзэмшиж буй Malabar-ийн 1 ширхэг хувьцаа тутамд New Hope-ийн 0.5 ширхэг хувьцааг хүлээн авах юм. Энэ нь New Hope компанийн 10 дугаар сарын 16-ны хаалтын ханш дээр үндэслэн Malabar-ийн 1 ширхэг хувьцааны үнийг 2.92 австрали доллар гэж үнэлж буй хэрэг юм.

Энэхүү хэлцлээр биржид бүртгэлгүй тус нүүрс олборлогч компанийн өөрийн хөрөнгийн үнэлгээг ойролцоогоор 1.8 тэрбум австрали доллар, харин өр төлбөрийг багтаасан нийт үнэлгээг 2.4 тэрбум австрали доллар гэж тооцжээ.

Хэлцэл дууссаны дараа New Hope-ийн одоогийн хувьцаа эзэмшигчид нэгдсэн группын 79 орчим хувийг, харин New Hope-оос бусад Malabar-ийн хувьцаа эзэмшигчид үлдсэн 21 хувийг эзэмших болно.

Хоёр компанийн Төлөөлөн удирдах зөвлөл уг хэлцлийг санал нэгтэйгээр дэмжсэн байна. Malabar-ийн захирлууд хувьцаа эзэмшигчдэдээ ерөнхий нөхцөлүүдийг хангах тохиолдолд уг төлөвлөгөөг дэмжиж санал өгөхийг зөвлөжээ.

Уг хэлцэл нь хувьцаа эзэмшигчид, шүүх болон зохицуулах байгууллагуудын зөвшөөрлийг авсны үндсэн дээр 2027 оны 3 дугаар сар гэхэд хэрэгжиж дуусах төлөвтэй байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000