Харин 2026 онд уг үзүүлэлт 104 мянган тонн байхаар тооцоолжээ. ICSG-ийн 2026 оны аравдугаар сарын 14-нд танилцуулсан урьдчилсан тооцоогоор цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэлийн өсөлт хэрэглээний өсөлтөөс давах нь зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл нэмэгдэх гол шалтгаан болох юм. Тодруулбал, дэлхийн цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл 2026 онд 0.4 хувь, 2027 онд 3.4 хувиар өсөхөөр байгаа бол хэрэглээ 2026 онд 1.5 хувь, 2027 онд 2.5 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Үүний үр дүнд 2027 оны нийлүүлэлтийн илүүдэл 2026 оныхоос 264 мянган тонноор нэмэгдэх буюу ойролцоогоор 3.5 дахин өсөхөөр байна. Зэсийн нийлүүлэлт өсөхөд уурхайн олборлолтын сэргэлт, хайлуулах болон цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадлын нэмэгдэл нөлөөлөх юм. ICSG-ийн тооцоогоор дэлхийн зэсийн уурхайн үйлдвэрлэл 2026 онд 1.3 хувь, 2027 онд 3.1 хувиар өсөх төлөвтэй. Мөн Индонез, Энэтхэг болон Европын зарим үйлдвэрийн өсөлт нь цэвэршүүлсэн зэсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Гэхдээ уурхайн олборлолтын өсөлт болон цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл ижил хурдаар өөрчлөгддөггүй. Уурхайгаас олборлосон хүдрийг баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйл явц нь үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эдийн хүртээмж болон технологийн нөхцөлөөс хамаардаг. Дэлхийн зэсийн хэрэглээг эрчим хүчний шилжилт, цахилгаанжуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан автомашины үйлдвэрлэл болон дата төвүүдийн өргөжилт дэмжиж байна. Гэсэн хэдий ч ICSG-ийн таамгаар 2027 онд хэрэглээ 2.5 хувиар өсөх бол цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл 3.4 хувиар нэмэгдэхээр байгаа нь нийлүүлэлт эрэлтээс хурдан өсөх нөхцөлийг бүрдүүлж байна. Зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл нэмэгдэх нь бусад нөхцөлд зэсийн үнэд буурах дарамт үзүүлж болзошгүй. Гэхдээ үнийн хөдөлгөөнийг зөвхөн үйлдвэрлэл, хэрэглээний зөрүүгээр тодорхойлох боломжгүй юм. Уурхайн үйл ажиллагааны саатал, геополитикийн нөхцөл байдал, худалдааны бодлого, агуулахын нөөц болон дэлхийн эдийн засгийн өсөлт зэрэг хүчин зүйл зэсийн зах зээлд нөлөөлсөөр байна.

Аж үйлдвэр
Казахстаны нүүрсний экспортод хүндрэл учирч байна
Азов-Хар тэнгисийн сав газрын боомтуудаар дамжих Орос, Казахстаны нүүрсний экспорт 2026 оны 8 дугаар сараас хойш үндсэндээ бүрэн зогссон. Тээвэрлэгчид
Аж үйлдвэр3 мин


