Энэтхэг улс нь өнгөрсөн жил 2035 он гэхэд нүүрсний эрчим хүчний хүчин чадлыг 307 ГВт-д хүргэхийн тулд 97 ГВт-ыг шинээр нэмэхээр төлөвлөж байсан бөгөөд одоогоор орчим 230 ГВт хүчин чадалтай ажиллаж байна. Нөхцөл байдлаас шалтгаалж шинэ эх үүсвэрийн энэ хэмжээ магадгүй 150 ГВт хүртэл өсөх байх гэж тус улсын албаны эх сурвалж онцолжээ. Үүний гол учир шалтгаан нь цахилгаан эрчим хүчний эрэлт хүлээгдэж байснаас илүү хүчтэй байгаа нь нүүрсний эрчим хүчийг томоохон хэмжээгээр өргөжүүлэх төлөвлөгөөг дахин боловсруулахад хүргэж байгаа юм байна. Энэ жилийн өдөр тутмын оргил ачааллын цахилгааны эрэлт өмнөх оны мөн үеэс орчим 45 ГВт-аас 50 ГВт-аар өндөр байгаа бөгөөд үүнд бороо бага орсноос усан цахилгаан станцын гарц буурч, дулааны цахилгаан станцуудын хамаарал нэмэгдсэн нь хэсэгчлэн нөлөөлсөн байна. Энэтхэгийн эрчим хүчний дутагдал 9 дүгээр сард 560 сая киловатт-цаг (кВтц) хүрч өссөн нь 2023 оны 8 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд үүнийг нөхөхийн тулд нүүрсний цахилгаан станцууд хүчтэй эрэлтийг хангахын тулд гарцаа нэмэгдүүлсэн байна. Засгийн газрын мэдээллээс үзвэл, нүүрсээр ажилладаг цахилгаан үүсгүүрийн хэмжээ 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.3%-иар өссөн бол усан цахилгаан станцын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 20%-иар буурчээ. Албаны эх сурвалжийн зүгээс нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа нь Энэтхэг улс сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг сааруулж байна гэсэн үг биш гэдгийг тэмдэглэсэн байна. Гэвч эрэлт тасралтгүй өсөж байгаа тул сүлжээний тогтвортой байдлыг хангах, найдвартай цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг баталгаажуулахын тулд сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг цөмийн эрчим хүч зэрэг бусад эх үүсвэрүүдээр нөхөх ёстой гэж үзэж байгаа ажээ.

Казахстаны нүүрсний экспортод хүндрэл учирч байна
Азов-Хар тэнгисийн сав газрын боомтуудаар дамжих Орос, Казахстаны нүүрсний экспорт 2026 оны 8 дугаар сараас хойш үндсэндээ бүрэн зогссон. Тээвэрлэгчид


