USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
ОХУ 2050 он хүртэлх нүүрсний салбарын шинэ стратеги төлөвлөгөөг баталлаа
Аж үйлдвэр

ОХУ 2050 он хүртэлх нүүрсний салбарын шинэ стратеги төлөвлөгөөг баталлаа

ОХУ -ын Засгийн газар улсынхаа нүүрсний салбарыг 2050 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталсан байна

ОХУ 2050 он хүртэлх нүүрсний салбарын шинэ стратеги төлөвлөгөөг баталлаа

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 14

Хуваалцах:

Уг баримт бичигт дэлхийн нүүрсний салбарын эрэлт хэрэгцээ, үнийн динамик, хориг арга хэмжээний хязгаарлалт болон салбарын үйл ажиллагааны нөхцөл байдлаас шалтгаалан стресс, консерватив, инерцийн, зорилтот гэсэн дөрвөн хувилбарыг тусгасан байна. Зорилтот хувилбарын дагуу нүүрсний олборлолт 2024 онд 443.0 сая тонн байснаас 2030 онд 530.1 сая тонн, 2036 онд 595.2 сая тонн, улмаар 2050 он гэхэд 662.0 сая тонн болж өсөх аж. Энэ нь төсөөллийн хугацааны эцэст олборлолт 49%-иар өснө гэсэн үг юм. Инерцийн хувилбараар олборлолтын хэмжээ 2030 онд 491.6 сая тонн, 2036 онд 545.3 сая тонн, 2050 онд 586.4 сая тонн байхаар тусгасан байна. Зорилтот хувилбарын хүрээнд экспорт 2024 онд 197.6 сая тонн байснаас 2030 онд 266.7 сая тонн, 2036 онд 320.2 сая тонн, 2050 онд 350.1 сая тонн болж нэмэгдэнэ. Консерватив хувилбараар экспорт 2050 он гэхэд 238.2 сая тоннд, инерцийн хувилбараар 294.8 сая тоннд хүрэх бол стресс хувилбараар 100.5 сая тонн болж буурахаар таамаглажээ. Зорилтот хувилбараар дотоодын зах зээлийн нийлүүлэлт 2024 онд 179.0 сая тонн байснаас 2030 онд 199.2 сая тонн, 2036 онд 202.8 сая тонн, 2050 онд 231.7 сая тонн болж өснө. Нүүрсний импортыг 2030 онд 13 сая тонн, харин 2036 болон 2050 онуудад тус бүр 12 сая тонн байна гэж үзэж байна. ОХУ-ын эрх баригчид нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих, цахилгаан станцуудыг шинэчлэх, барих, мөн аж үйлдвэрт эрчим хүчний нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх замаар дотоодын эрэлтийг дэмжихээр төлөвлөж байгаа бөгөөд үүний тулд Казахстан улсаас авах нүүрсний импортыг бууруулж, Оросын түүхий эдээр орлуулахаар тусгажээ. Олборлолт болон экспорт нэмэгдсэнээр Азийн зах зээл рүү чиглэсэн тээвэрлэлт цаашид улам өсөх агуулгыг илэрхийлж байна. Зорилтот хувилбарын дагуу Оросын төмөр замын сүлжээгээр дорнод зүгт тээвэрлэх экспортын нүүрсний хэмжээ 2024 онд 111.4 сая тонн байснаас 2030 онд 139.7 сая тонн, 2036 онд 204.3 сая тонн, 2050 онд 220.8 сая тонн болж өснө. Консерватив хувилбараар тээвэрлэлтийн нийт хэмжээ 2030 онд 119.4 сая тонн, 2036 онд 124.8 сая тонн, 2050 онд 122.2 сая тонн байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан бүтцийн гол өөрчлөлтийн нэг нь нүүрс олборлолтыг Зүүн Сибирь болон Алс Дорнод руу улам бүр шилжүүлэх явдал юм. Оросын нийт олборлолтод эдгээр бүс нутгийн эзлэх хувь 2024 онд 48.3% байсан бол 2036 онд 51–56%, 2050 онд 54–57% болж өсөх юм байна. Үүний зэрэгцээ Кузбассын эзлэх хувь 2024 онд 44.8% байснаас 2036 онд 37.9–40.5%, 2050 он гэхэд 35.1–39.2% болж аажмаар буурна. Үүний үр дүнд ОХУ-ын олборлолтын өсөлтийг Ази-Номхон далайн бүс нутгийн экспортын гол зах зээлүүд болон Алс Дорнодын боомтуудад илүү ойр байрлах Зүүн Сибирь, Алс Дорнодын нүүрсний ордууд улам бүр тодорхойлох болно. Төлөвлөгөөнд энэхүү үйл явцыг нүүрсний олборлолтыг тус улсын зүүн зүг рүү чиглүүлсэн өргөн цар хүрээтэй шилжилт хэмээн тодорхойлсон байна. Гэсэн хэдий ч зүүн зүгийн ордууд нь бүтээгдэхүүний чанарын харьцааны хувьд Кузбассыг бүрэн орлож чадахгүй юм. Кузбасс нь дээд зэрэглэлийн, өндөр чанартай эрчим хүчний болон коксжих нүүрсний асар их нөөцтэй бөгөөд Оросын бусад нүүрсний бүс нутагт үүнтэй дүйцэхүйц шинж чанартай нөөцийн бааз хязгаарлагдмал байдаг. Тиймээс ОХУ-ын нийт олборлолтод Кузбассын эзлэх хувь аажмаар буурч, олборлолтын өсөлт зүүн зүг рүү шилжиж байгаа хэдий ч тус муж нь дотоодын болон экспортын зах зээлийн аль алинд нь өндөр чанартай нүүрсний бүтээгдэхүүний гол эх үүсвэр болох стратегийн ач холбогдлоо хэвээр хадгалах болно.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000