USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Турк улсын нүүрсний импортод Казакстан, АНУ-ын хэмжээ огцом нэмэгдэж, ОХУ-ынх 25.4%-иар буурав
Эдийн засаг

Турк улсын нүүрсний импортод Казакстан, АНУ-ын хэмжээ огцом нэмэгдэж, ОХУ-ынх 25.4%-иар буурав

Турк улсын нийт нүүрсний импорт 2026 оны 1-8 дугаар сард (үүнд эрчим хүчний нүүрс, коксжих нүүрс болон антрацит багтсан) 23.9 сая тонн болж буурсан нь өмнөх оны мөн үеэс -4.4 сая тонн буюу -15.5%-иар буурсан байна

Турк улсын нүүрсний импортод Казакстан, АНУ-ын хэмжээ огцом нэмэгдэж, ОХУ-ынх 25.4%-иар буурав

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 14

Хуваалцах:

Энэ хугацаанд Колумб улсаас Турк руу хийсэн нийлүүлэлт 2.4 сая тонн болсон бол Казахстан улс нүүрсний нийлүүлэлтээ 2.1 сая тонн болгож +75.0%-иар өсгөжээ. Мөн АНУ-аас хийсэн тээвэрлэлт 2.1 сая тонн болж +61.5%-иар огцом нэмэгдсэн байна. Хар тэнгисийн тээврийн саатал, төмөр замын хүчин чадлын хязгаарлагдмал байдал болон экспортын ашигт ажиллагаа суларсан зэрэг нь нийлүүлэлтэд дарамт учруулж 2026 оны 1-8 дугаар сард ОХУ-аас Турк руу гаргах нүүрсний экспорт огцом буурчээ. ОХУ-аас Турк руу 2026 оны 1-8 дугаар сард хийсэн нүүрсний экспорт 15.9 сая тонн болж буурсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад -5.4 сая тонн буюу -25.4%-иар буурсан үзүүлэлт юм. Ингэснээр 2026 оны 1-8 дугаар сард Туркийн нүүрсний импортод ОХУ эзлэх хувь 8.8 нэгж хувиар буурч, 66.5% болсон байна. (өмнөх оны мөн үед 75.3% байсан). ОХУ-ын ихэнх үйлдвэрлэгчид нүүрсээ алдагдалтай үнээр экспортлохоос өөр аргагүйд хүрч байна. Өмнөд болон Баруун Хойд боомтуудаар хийгдэж буй тээвэрлэлт алдагдалтай байгаа бөгөөд төмөр замын тариф нэмэгдэж байгаа энэ үед төмөр замын хүчин чадлын хүртээмж хязгаарлагдмал хэвээр байна. Түүнчлэн, 2026 онд Хар тэнгисийн боомтуудаар дамжих Орос, Казахстаны нүүрсний тээвэрлэлт бүрэн зогссон бөгөөд Тамань дахь өмнөд чиглэлийн тээвэрлэлтийн гол зангилаа боомт нүүрс боловсруулах бүх үйл ажиллагаагаа зогсоожээ. Уг үйл ажиллагаа зогссон нь тус бүс нутаг дахь арилжааны хөлөг онгоцууд руу чиглэсэн Украины дроны дайралт эрс нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд үүнээс үүдэн олон даатгалын компаниуд Азов-Хар тэнгисийн сав газарт хийх аяллын даатгалын үйлчилгээгээ цуцалсан байна. Даатгалын компаниуд ухарснаар Орос, Казахстаны өмнөд коридоор дамжих нүүрсний экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг байсан тус боомтын хөдөлгөөнийг үр дүнтэйгээр царцаажээ.

Эдгээр тасалдал нь Туркийн нүүрсний үнийг огцом өсгөөд байгаа бөгөөд нийлүүлэлт хумигдаж, тээврийн аюулгүй байдлын тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа тул үнэ цаашид ч өснө гэж арилжаачид таамаглаж байна. Энэхүү нөхцөл байдал нь Оросын нийлүүлэгчдийн хувьд үлдсэн гол зах зээлүүд, тухайлбал 2022 оноос хойш Оросын нүүрс Колумбыг амжилттай орлож гол нийлүүлэгч нь болоод байсан Туркийн зах зээл дэх Оросын нүүрсний экспортын эзлэх хувийг бууруулах эрсдэлийг дагуулж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000