USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
17 дахь удаагийн Steelie Awards-ын ялагчид тодорлоо
Аж үйлдвэр

17 дахь удаагийн Steelie Awards-ын ялагчид тодорлоо

Steelie Awards буюу Гангийн салбарын шагнал гардуулах ёслол нь Дэлхийн гангийн холбооны гишүүн компаниудын өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан амжилт, ололтыг тэмдэглэдэг арга хэмжээ бөгөөд тус арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотод болж салбарынхаа шилдгүүдийг тодруулсан байна

17 дахь удаагийн Steelie Awards-ын ялагчид тодорлоо

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 13

Хуваалцах:

Шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг холбогдох гишүүнчлэлийн хороод болон worldsteel-ийн дотоод сүлжээгээр дамжуулан авдаг. Шалгаруулалтад тунаж үлдсэн багууд болон ялагчдыг тухайн шагналд зориулсан тусгай нарийн процессоор, хөндлөнгийн шинжээчдийн баг урьдчилан тохиролцсон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж тодруулдаг байна. Тус арга хэмжээний үеэр доорх 6 номинацид ялагчид тодорчээ.
Цэвэр гангийн үйлдвэрлэлийн шилдэг шийдэл (Excellence in clean steel production)
• Ялагч: JSW Steel Limited – Цэвэр ган үйлдвэрлэхэд зориулсан сэргээгдэх ногоон устөрөгч болон хүчилтөрөгчийн экосистем
Процесс болон бүтээгдэхүүний инновацын шилдэг шийдэл (Excellence in process and product innovation)
• Ялагч: Nippon Steel Corporation – SuperDyma GB: Дараагийн шатны будалт шаардлагагүй, пигмент бүхий өнгөлгөөтэй, Zn-Al-Mg-Si хайлшаар бүрсэн ган хуудас
Тогтвортой хөгжлийн шилдэг шийдэл (Excellence in sustainability)
• Ялагчид:

o JFE Steel Corporation – JFE Blue Infrastructure Platform: Гангийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнээр дамжуулан дугуй эдийн засаг, биологийн олон янз байдлыг сэргээх, "цэнхэр нүүрстөрөгч" (далайн экосистемийн нүүрстөрөгч)-ийг бий болгох нь

o Nippon Steel Corporation – Далайн ойг бий болгох төсөл
Амьдралын мөчлөгийн үнэлгээний шилдэг шийдэл (Excellence in Life Cycle Assessment)
• Ялагч: Hyundai Steel Company – Ган бүтээгдэхүүнүүдийг өөр хооронд нь харьцуулах боломжийг сайжруулахын тулд LCA (Амьдралын мөчлөгийн үнэлгээ)-ний арга зүйг стандартчилах нь
Хүний нөөцийн шилдэг шийдэл (Excellence in people)
• Ялагч: Jindal Steel Limited – Дакшата (Dakshata) – Ажлын байр бүрт инженерийн аюулгүй байдлыг нэг нэгээр нь хангах нь

Харилцаа холбооны хөтөлбөрийн шилдэг шийдэл (Excellence in communications programmes)
• Ялагч: Aceros AZA S.A. – Эдгэрлийн бөмбөгөр орой: Материалын зүйрлэлээр дамжуулан зэвсгийг хүүхдүүдэд зориулсан аюулгүй орон зай болгон өөрчлөх нь

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000