Өчигдөрийн буюу 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн арилжаагаар жишиг чанарын Fe 62%-ийн агуулгатай төмрийн хүдрийн спот үнэ 91.13 ам.доллар/тонн болж, өмнөх өдрөөсөө 0.05%-иар буурлаа. Энэхүү (CFD) арилжаанаас үзвэл, төмрийн хүдрийн ханш дунд болон урт хугацаанд үргэлжлүүлэн унах магадлалтай байна. Сүүлийн 1 сарын хугацаанд хугацаанд төмрийн хүдрийн ийнхүү үнэ 8.89%-иар унасан байна. Энэ үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.62%-иар буурчээ. Өнөөгийн 91.13 ам.долларын ханш нь 2010-2026 оны хоорондох түүхэн дээд цэг (219.77 ам.доллар)-ээс даруй хоёр дахин бага боловч, түүхэн доод цэг болох 38.54 ам.доллароос өндөр хэвээр байна. Тэгвэл сүүлийн 1 сарын дотор зах зээлд түр зуурын өсөлт ажиглагдаж байсан ч түүнийг хадгалж чадсангүй. Тухайлбал, энэ оны 9-р сарын 4-ний өдөр төмрийн хүдрийн үнэ 99.57 ам.долларт хүрч, энэ нь тухайн үеийн 4 долоо хоногийн хугацаанд 6.1%-ийн өсөлт үзүүлсэн эерэг үзүүлэлт байлаа. Үүний дараа өсөлтийн эрч саарч, 9 дүгээр сарын 28-нд үнэ 96.92 ам.доллар хүртэл буурав. Энэ нь наймдугаар сараас хойших 4 долоо хоногийн хамгийн доод цэг болсон юм.
Энэхүү үнийн хэлбэлзэл нь БНХАУ-ын Тяньжин боомтод хүргэгдэж буй 62%-ийн агуулгатай нарийн нунтаг төмрийн хүдрийн спот үнэд (CFR) суурилдаг. Дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч болох Хятад улсын дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарын эрэлт ийнхүү үнэд шууд нөлөөлж байна.
Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар гол үйлдвэрлэгч орнуудын нийлүүлэлт тогтвортой байгаа ч, дэлхийн хэмжээнд барилгын төслүүд саарч байгаа нь үнэ ийнхүү жилийн доод түвшний орчимд хэлбэлзэх гол шалтгаан болж байна.



