USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
ОХУ 2027 онд нүүрсний салбарын алдагдалыг 3 дахин бууруулах хүлээлттэй байна
Эдийн засаг

ОХУ 2027 онд нүүрсний салбарын алдагдалыг 3 дахин бууруулах хүлээлттэй байна

ОХУ-ын зүгээс нүүрсний салбарын алдагдалыг 2027 онд мэдэгдэхүйц бууруулах хүлээлттэй байгаа ч санхүүжилтийн өндөр зардал, төмөр замын тариф болон бусад дэд бүтцийн дарамтууд хэвээр үргэлжлэх төлөвтэй байна

ОХУ 2027 онд нүүрсний салбарын алдагдалыг 3 дахин бууруулах хүлээлттэй байна

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 21

Хуваалцах:

Тус улсын Эрчим хүчний яамны таамаглаж буйгаар ОХУ-ын нүүрсний салбарын цэвэр алдагдал 2027 онд 3 дахин гаруй буурч, 1.19 тэрбум ам.доллар болох аж. Харин 2026 онд тус салбарын алдагдал 3.58–3.70 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх оныхоос 24–29%-иар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч алдагдалтай ажиллаж буй компаниудын эзлэх хувь 70%-д хэвээр үлдэхээр байна. Үүнээс өмнө буюу 3 дугаар сард Эрчим хүчний яам алдагдлын хэмжээг 6.88 тэрбум ам.долларт хүрч өснө гэж таамаглаж байсан юм. Алдагдал ийнхүү буурахад олборлолт болон экспорт тогтвортой байх, мөн дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ одоогийн түвшинд хадгалагдана гэсэн таамаглал нөлөөлж байна. Нүүрсний үнэ хадгалагдахад газрын тос, хийн зах зээлийн өсөлт, Хятад болон Энэтхэгийн уурхайнуудад гарсан осол, Индонезийн зохицуулалтын чангаралт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгаа аж. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, ОХУ-ын нүүрсний компаниудын зардал өндөр хэвээр байгаа тул салбарын хямрал удахгүй дуусна гэж хэлэхэд эрт байгаа бөгөөд илүү бодит тооцооллоор алдагдал 1.79–2.39 тэрбум ам.доллар байх магадлалтай гэжээ. Учир нь нүүрс олборлогчдод татварын төлбөрийг дахин хойшлуулах төлөвлөгөө байхгүй, рублийн ханш чанга хэвээр, хүүгийн түвшин өндөр, төмөр замын тээврийн зардал жил бүр тогтмол өсөж инфляциас давж байгаа юм. Урьдчилсан мэдээллээр, Оросын нүүрсний компаниудын цэвэр алдагдал 2026 оны 1-7 дугаар сард 2.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийн 2.3 тэрбум ам.доллартай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Энэ оны 1-7 дугаар сард олборлосон 246 сая тонн нүүрсний ердөө 33% нь л алдагдалгүй байжээ. ОХУ-ын албаны эх сурвалжуудын зүгээс 2026 оны эцэс гэхэд нүүрсний олборлолт 430 сая тонн болж буурахаар хүлээгдэж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 4 сая тонноор багассан үзүүлэлт юм.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000