2026 оны аравдугаар сарын 19-нд мэдээлсэн уг хэлцэл нь эрчим хүчний олборлолтын салбарт хөрөнгө оруулалтын санг үргэлжлүүлэх зорилгоор татсан хөрөнгийн хэмжээгээрээ хамгийн томд тооцогдож байна. Хөрөнгө оруулагчдын сонирхол төлөвлөсөн хэмжээнээс давсан бөгөөд өмнөх хөрөнгө оруулагчид болон шинээр оролцсон байгууллагын хөрөнгө оруулагчид санхүүжилтэд хувь нэмэр оруулжээ. Шинэ хөрөнгө оруулалтын бүтцийг EnCap удирдах бөгөөд Melange Capital Partners компанитай холбоотой сангууд гол хөрөнгө оруулагчдын нэгээр оролцож байна. Энэхүү хэлцэл нь EnCap болон түүний түншүүдэд АНУ-ын Пермийн сав газрын газрын тос, байгалийн хийн ордуудтай холбоотой ашигт малтмалын эрх, ашигт малтмал ашигласны төлбөр авах эрх бүхий хөрөнгөө цаашид эзэмшиж, урт хугацааны орлогоос хүртэх боломж олгоно. Үүний зэрэгцээ өмнөх сангийн хөрөнгө оруулагчдад эзэмшлээ мөнгө болгон чөлөөлөх сонголт бий болгож байгаагаараа онцлог юм. Тус хөрөнгө оруулалтын багц нь Пермийн сав газрын гол бүсэд байрлах ашигт малтмалын эрх болон ашигт малтмал ашигласны төлбөр авах эрх бүхий нийт 134 мянган акр талбайг хамардаг бөгөөд өдөрт газрын тосны дүйцүүлсэн хэмжээгээр ойролцоогоор 37 мянган баррель бүтээгдэхүүн олборлож байна. Тус талбайн олборлолтын үйл ажиллагааг ExxonMobil, Diamondback Energy, Occidental болон ConocoPhillips зэрэг эрчим хүчний томоохон компаниуд эрхэлдэг бөгөөд эдгээр компани талбайн нийт үйл ажиллагааны ойролцоогоор 48 хувийг бүрдүүлдэг байна. Энэхүү хөрөнгө оруулалтын багцын нэг давуу тал нь ашигт малтмалын эрх эзэмшигчид өрөмдлөг, орд хөгжүүлэлтийн ирээдүйн хөрөнгө оруулалтын зардлыг шууд санхүүжүүлэх шаардлагагүйгээр олборлолтоос орлого хүртэх боломжтойд оршино. EnCap-ийн удирдлагын үзэж буйгаар, Пермийн сав газар нь АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлд урт хугацаанд чухал байр суурь эзлэх бөгөөд олборлолтын технологийн хөгжил нь бүс нутгийн эдийн засгийн ач холбогдлыг хадгалахад нөлөөлнө. EnCap Investments компани 1988 оноос хойш эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж ирсэн бөгөөд өнөөг хүртэл байгууллагын хөрөнгө оруулагчдад зориулсан 25 сангаар дамжуулан нийт 47 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө татжээ. Одоогоор тус компани АНУ болон бусад улсын 350 гаруй хөрөнгө оруулагчийн хөрөнгийг удирдаж байна. Энэхүү хэлцэл нь өмнө нь хөрөнгө оруулсан эрчим хүчний хөрөнгийг шууд худалдахгүйгээр эзэмшлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ зарим хөрөнгө оруулагчид хөрөнгөө мөнгө болгон чөлөөлөх боломж олгодог хөрөнгө оруулалтын бүтцийн хэрэглээ нэмэгдэж байгааг харуулж байна.

ОХУ 2027 онд нүүрсний салбарын алдагдалыг 3 дахин бууруулах хүлээлттэй байна
Тус улсын Эрчим хүчний яамны таамаглаж буйгаар ОХУ-ын нүүрсний салбарын цэвэр алдагдал 2027 онд 3 дахин гаруй буурч, 1.19 тэрбум ам.доллар болох аж. Х


