USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Төв Квинслэндийн төмөр замын сүлжээгээр 212.5 сая тонн нүүрс тээвэрлэсэн байна
Уул уурхай

Төв Квинслэндийн төмөр замын сүлжээгээр 212.5 сая тонн нүүрс тээвэрлэсэн байна

Төв Квинслэндийн төмөр замын сүлжээгээр 2025–2026 оны санхүүгийн жилд 212.5 сая тонн нүүрс тээвэрлэсэн байна

Төв Квинслэндийн төмөр замын сүлжээгээр 212.5 сая тонн нүүрс тээвэрлэсэн байна

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 21

Хуваалцах:

Энэ нь өдөр бүр ойролцоогоор 582,000 тонн нүүрс тээвэрлэдэг гэсэн үг бөгөөд өөрөөр хэлбэл 25 минут тутамд нүүрс ачсан нэг галт тэрэг хөдөлгөөнд ордог байна. Уг төмөр замын сүлжээ нь өөрөө 2,670 километр үргэлжлэх бөгөөд 50 гаруй уурхайг экспортын үндсэн таван терминалтай холбодог. Нүүрсний зарим галт тэрэгнүүд 100 гаруй вагоноор (нэг состав) дамжуулан ойролцоогоор 10,000 тонн ачаа нэг удаа тээвэрлэдэг байна. Уурхайгаас ачигдсан ачаатай галт тэрэгнүүд Dalrymple Bay дээр буулгах станц руу нэвтэрч, вагоны доод нээлхийгээр нүүрсийг конвейерийн систем рүү урсган буулгадаг. Тэндээс нүүрсийг аварга том овоолго руу шилжүүлж, дараа нь дахин цуглуулж хөлөг онгоцнуудад ачдаг байна. Тус сүлжээгээр 2025–2026 оны хооронд тээвэрлэсэн нүүрсний ойролцоогоор 70 хувь нь үндсэндээ гангийн үйлдвэрлэлд зориулагдсан коксжих (металлургийн) нүүрс байсан бол үлдсэн 30 хувь нь эрчим хүчний нүүрс байжээ. Aurizon компанийн тооцоолсноор дэлхийн далайгаар тээвэрлэдэг коксжих нүүрсний экспортын бараг тал хувь нь Квинслэндийн энэхүү сүлжээгээр дамжин өнгөрдөг байна.Төв Квинслэндийн төмөр замын сүлжээг эзэмшигч Aurizon компанийн сүүлийн үеийн санхүүгийн тайлангаас үзэхэд тус сүлжээний ачаалал нэмэгдсэн нь компанийн ашиг орлогод шууд нөлөөлсөн байна. Тухайлбал, 2026 оны санхүүгийн жилд Төв Квинслэндийн сүлжээний тээвэрлэлтийн хэмжээ өмнөх оныхоос 4.5 сая тонноор (2%) өссөн бөгөөд үүнийг дагаад замын ашиглалтын зохицуулалттай орлого нь 68.7 сая австрали доллароор нэмэгджээ. Ингэснээр Aurizon Holdings нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд 2026 оны санхүүгийн жилд тус компанийн үйл ажиллагааны үндсэн ашиг (EBITDA) 9%-иар өсөж, 1.72 тэрбум австрали долларт хүрсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000