USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
“Lindian” компани арванхоёрдугаар сард газрын ховор элементийн баяжмалын анхны бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байна
Уул уурхай

“Lindian” компани арванхоёрдугаар сард газрын ховор элементийн баяжмалын анхны бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байна

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Lindian Resources” компани Малави улсын Кангакунде газрын ховор элементийн төслийн бүтээн байгуулалт, уурхайн олборлолт болон баяжуулах үйлдвэрийн угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлж байгаа бөгөөд 2026 оны арванхоёрдугаар сард монацитын баяжмалын анхны бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байна.

“Lindian” компани арванхоёрдугаар сард газрын ховор элементийн баяжмалын анхны бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байна

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 19

Хуваалцах:

Тус компанийн аравдугаар сарын 15-нд танилцуулсан шинэчилсэн мэдээллээр, баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, цахилгаан хангамжийн ажлыг ахиулан, хүдэр боловсруулах үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлээ хангаж байна. Компани төслийг анхны үйлдвэрлэлд хүргэх хуваариа хэвээр хадгалж байгааг мэдэгджээ. Кангакунде төслийн үйлдвэрлэлийн бэлтгэлийн хүрээнд олборлосон хүдрийн овоолго ойролцоогоор 149 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь 2026 оны есдүгээр сарын үзүүлэлтээс 24 мянган тонноор буюу 19 хувиар нэмэгдсэн дүн юм. Хүдрийн нөөцийг урьдчилан бүрдүүлж байгаа нь баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах үед түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт бий болгоход чухал ач холбогдолтой.  Мөн үйлдвэрийн цахилгаан хангамжийн бэлтгэл ажил урагшилжээ. 33 киловольтын агаарын цахилгаан дамжуулах шугамыг трансформаторын талбайд холбож, тус бүр нь 1,250 киловольт-амперын хүчин чадалтай хоёр трансформаторыг үйлдвэрийн талбайд буцаан байршуулсан байна. Талбайн цахилгаан хангамжийг 2026 оны арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт идэвхжүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэрийн хүдэр ялгах хэсгүүдийн угсралт эрчимтэй үргэлжилж байна. WHIMS болон MGS системүүдийн бүтээц угсралт 90 орчим хувийн гүйцэтгэлтэй болсон бол чичиргээт ширээнүүдийн угсралт 80 орчим хувьд хүрчээ. Мөн дахин нунтаглалтын тээрмийн суурилуулалтыг бүрэн дуусгасан байна. Эдгээр тоног төхөөрөмж нь хүдрээс газрын ховор элементийн агууламж өндөртэй баяжмал гарган авах боловсруулах технологийн үндсэн хэсгүүд юм. Үүний зэрэгцээ компани үйлдвэрлэлийн үе шатанд шилжих бэлтгэлээ хангаж, эхний ээлжийн ажилтнуудаа ажилд аваад, операторуудын сургалтыг эхлүүлжээ. Баяжмалыг уурхайн талбайгаас гадагш тээвэрлэх логистикийн гэрээнүүдийг эцэслэх ажил мөн үргэлжилж байна. “Lindian Resources” компанийн гүйцэтгэх захирал Зак Комур төслийн бүтээн байгуулалт эцсийн шатандаа орсныг онцолж, үлдсэн ажлуудыг дуусган, үйлдвэрийн туршилт тохируулгыг аюулгүй гүйцэтгэхэд анхаарч байгаагаа мэдэгджээ. Кангакунде төслийн эхний шатны зураг төслийн дагуу жилд 15,300 тонн монацитын баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээгдэхүүний нийт газрын ховор элементийн ислийн агуулга 55 орчим хувь байхаар тооцоолжээ. Монацит нь неодим, празеодим зэрэг газрын ховор элемент агуулдаг эрдэс юм. Эдгээр элемент нь цахилгаан автомашины хөдөлгүүр, салхин цахилгаан станцын соронз, электроник болон бусад өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг байнгын соронз үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Компанийн цаашдын төлөвлөгөөнд төслийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлэх боломж багтаж байна. Хоёрдугаар шатны өргөтгөл бүрэн хэрэгжвэл нийт монацитын баяжмалын үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд ойролцоогоор 120,000 тоннд хүргэх зорилт тавьжээ. Гэхдээ энэ нь өргөтгөлийн ТЭЗҮ болон хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрээс хамаарна. 


Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000