2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
АНУ-ын зэсийн импортын нэмэгдэл татварын хүлээлт нь дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсгэж эхэллээ.
Эдийн засаг

АНУ-ын зэсийн импортын нэмэгдэл татварын хүлээлт нь дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсгэж эхэллээ.

АНУ-ын зэсийн импортын нэмэгдэл татварын хүлээлт эрчимжиж, жилд 300 тэрбум ам.доллароор хэмжигддэг зэсийн зах зээлийг донсолгосон арилжааг дахин идэвхжүүллээ.

АНУ-ын зэсийн импортын нэмэгдэл татварын хүлээлт нь дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсгэж эхэллээ.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 28

Хуваалцах:

Ингэснээр зэсийн трейдерүүд АНУ руу тээвэрлэх зэсийн эрэлд гарч байна.

АНУ-ын хувьд Нью-Йоркийн "Comex" бирж дээрх үнийг дэлхийн жишиг буюу Лондонгийн Металлын биржийн үнээс байнга давуулан өсгөж, улмаар трейдерүүдэд зэсийг АНУ руу тээвэрлэн ашиг олох асар том боломжийг бүрдүүлж байна.

Сүүлийн саруудад "Comex" бирж дээрх үнэ суларч, тээвэрлэлт хийх нь ашиггүй болсноор АНУ-ын зэсийн импорт саараад байсан юм. Хэдий тийм боловч сүүлийн хэдэн долоо хоногт "Comex" болон Лондонгийн металлын бирж хоорондын үнийн зөрүү эргэн өссөн нь трейдерүүдийг нөөцөө болон шинээр худалдаж авсан зэсээ АНУ руу тээвэрлэхэд хүргэж байна. Ингэснээр АНУ-ын импортын хэмжээ сард 150,000-аас 200,000 тоннд хүрч, түүхэн дээд түвшиндээ эргэн очиж магадгүй гэж таамаглаж байна. 

"Comex" бирж дээрх фьючерс гэрээний үнэ өнгөрсөн намраас хойш анх удаа Лондонгийн металлын биржийн спот үнээс тонн тутамдаа 500 гаруй ам.доллароор давж өссөн байна.

Үнийн энэхүү огцом өсөлтөд хөрөнгө оруулагчид зэсийн зах зээлийг дахин сонирхож эхэлсэн төдийгүй Трампын засаг захиргаа АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах хүрээнд цэвэршүүлсэн металлын импортод татвар ногдуулна гэсэн хүлээлт голлон нөлөөлж байна. Худалдааны нарийн бичгийн дарга ирэх зургаадугаар сарын 30-ны дотор АНУ-ын зэсийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх тайланг танилцуулах ёстой бөгөөд энэ нь 2027 оны нэгдүгээр сараас эхлэн импортын татвар ногдуулж магадгүй байгаа юм.

Өнгөрөгч Лхагва гарагт Лондоны бирж дээр зэсийн үнэ тонн тутамдаа 13,746 ам.долларт хүрсэн нь өмнөх жилээс даруй 43%-иар өссөн үзүүлэлт юм. Хиймэл оюун ухааны (AI) хөгжлийн эрч хүч нь "Comex" бирж дээрх хөрөнгө оруулагчдын байр суурийг 2020 оны 12 дугаар сараас хойших хамгийн өсөх хандлагатай (bullish) түвшинд хүргэжээ. Түүнчлэн энэ оны эхээр үнэ өсөх үед зах зээлийг түр ажиглаж байсан Хятадын худалдан авагчид цагаан сарын баярын дараагаас зах зээлд эргэн ирээд байна.

Хэрэв Дональд Трамп цэвэршүүлсэн зэсийн импортод татвар ногдуулахаар шийдвэл энэ нь Лондонгийн металлын бирж дээрх нийлүүлэлтийг шахалтад оруулж хэмжээг багасгана гэж трейдерүүд үзэж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000