2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
БНХАУ Тайванийн асуудлаас үүдэлтэйгээр Япон улс руу хийх экспортыг зогсоолоо.
Эдийн засаг

БНХАУ Тайванийн асуудлаас үүдэлтэйгээр Япон улс руу хийх экспортыг зогсоолоо.

БНХАУ Тайванийн асуудлаас үүдэлтэйгээр хүнд газрын ховор элемент болон бусад түүхий эдийн Япон улс руу хийх экспортыг наанадаж дөрвөн сарын хугацаатайгаар зогсоолоо.

БНХАУ Тайванийн асуудлаас үүдэлтэйгээр Япон улс руу хийх экспортыг зогсоолоо.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 25

Хуваалцах:

Энэ нь БНХАУ-ын зүгээс албан ёсны дипломат шахалт үзүүлэх зорилгоор чухал ашигт малтмалын хяналтаа хөшүүрэг болгон ашиглаж байгаагийн илрэл юм.

Хятадын гаалийн мэдээллээс үзвэл, өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш итриумын цөөн хэдэн тээвэрлэлтийг эс тооцвол диспрози, терби, итриумын исэл зэрэг газрын ховор ашигт малтмал, түүнчлэн тусгай зориулалтын металл болох галлиумын Япон улс руу хийх Хятадын экспорт бүрэн зогсжээ.

Арваннэгдүгээр сард Тайванийн асуудлаас үүдэлтэй дипломат маргаан дэгдсэний дараахан эхэлсэн энэхүү экспортын зогсолт нь өдгөө үргэлжилсээр байна.

Бээжин нэгдүгээр сард Япон улсад тавих экспортын хяналтаа албан ёсоор чангаруулж, дараа сард нь дахин хоёр ч удаа шинэчлэн хатууруулсан бөгөөд үүндээ Mitsubishi Heavy Industries компанийн усан онгоц үйлдвэрлэл болон агаарын хөлгийн хөдөлгүүрийн салбар зэрэг томоохон үйлдвэрлэгчдийг бай болгожээ.

Одоогийн байдлаар Хятад улсад айлчилж буй Японы Худалдааны сайд Рёосэй Аказава бямба гарагт уулзалтад оролцохоор төлөвлөөд байна. Тэрээр маргаан дэгдсэнээс хойш Хятад улсад айлчилж буй Японы хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм.

Япон улс шаардлагатай тохиолдолд нөөцөлсөн хангамжаа гаргах зэрэг арга хэмжээ авч байгаа ч нарийн ширийн зүйлийг нууцалж байна гэж Японы Үйлдвэрлэлийн яамны албаны хүн мэдэгдээд, үнэ өсөх болон нийлүүлэлт хомсдоно гэсэн болгоомжлолыг Засгийн газар анхааралдаа авсныг нэмж хэлэв.

Мэдээллээс үзвэл, Хятад улс автомашины үйлдвэрлэл болон бусад аж үйлдвэрийн компаниудын ашигладаг бэлэн газрын ховор элементийн соронзыг ердийн хэмжээгээр экспортлосоор байна.

TDK компани Ройтерс агентлагт өгсөн мэдээлэлдээ, одоогоор ямар нэгэн ноцтой нөлөөлөл хүлээхгүй байгаа бөгөөд нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлж байна гэжээ. Харин Mitsubishi Motors хоёрдугаар сард мэдэгдэхдээ, жилийн дунд үе хүртэлх газрын ховор элементийн хэрэгцээгээ хангаж чадсан гэжээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000