2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
БНХАУ газрын ховор элементэд тогтоосон хяналтаа хууль ёсны гэж мэдэгдлээ.
Эдийн засаг

БНХАУ газрын ховор элементэд тогтоосон хяналтаа хууль ёсны гэж мэдэгдлээ.

БНХАУ газрын ховор элементийн экспортын хяналттай холбоотой АНУ-ын зүгээс тавьж буй шахалт сорилтуудыг шийдвэрлэх чиглэлээр тус улстай хамтран ажиллах болно

БНХАУ газрын ховор элементэд тогтоосон хяналтаа хууль ёсны гэж мэдэгдлээ.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 20

Хуваалцах:

Хятадын Худалдааны яамнаас Лхагва гарагт мэдэгдлээ. Тус яам албан ёсны мэдэгдэлдээ өөрсдийн тогтоосон хязгаарлалтыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй алхам хэмээн мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын "Чөлөөлөх өдрийн" гэгдэх тарифын эсрэг хариу арга хэмжээ болгон Бээжингийн зүгээс 2025 оны 4 дүгээр сард хэрэгжүүлж эхэлсэн уг хяналт нь тодорхой төрлийн газрын ховор элемент болон бусад ашигт малтмалын экспортыг хязгаарласаар байгаа бөгөөд үүнийг АНУ-ын албаны хүмүүс ч удаа дараа хүлээн зөвшөөрч байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын тал нисэх онгоцны хөдөлгүүр, хагас дамжуулагч болон өндөр технологид нэн шаардлагатай иттриум, сканди зэрэг газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын хомсдолтой холбоотой АНУ-ын хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр тохиролцсон тухай Цагаан ордноос Ням гарагт мэдэгдэв.Уг мэдэгдлийн талаарх асуултад Хятадын Худалдааны яам хариулахдаа, талууд энэ асуудлыг хэлэлцсэн бөгөөд "бие биенийхээ хууль ёсны бөгөөд үндэслэлтэй асуудлуудыг" судалж, шийдвэрлэх болно гэж мэдэгдсэн байна. Хятадын засгийн газар газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын экспортын хяналтыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлдэг бөгөөд шаардлага хангасан, иргэний зориулалттай тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хянан үзэж байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Дэлхий нийтээр болон АНУ-ын хувьд нисэх онгоцны хөдөлгүүр болон цахилгаан станцын турбиныг хэт халалтаас хамгаалахад ашигладаг иттриумййн хомсдол хамгийн хурцаар тавигдаж байна. Мөн Лхагва гарагт нийтлэгдсэн Хятадын гаалийн мэдээллээс үзвэл, 3 дугаар сард АНУ руу 60 тонн иттриумийн исэл экспортолж байсан бол 4 дүгээр сард энэ хэмжээ 10 тонн болж буурсан байна. Экспортын хяналт тогтоохоос өмнөх 13 сарын хугацаанд сарын дундаж тээвэрлэлт 30 тонн орчим байсан бол хязгаарлалт хэрэгжиж эхэлснээс хойш сард дунджаар найман тонн болон буурчээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000