2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
ОХУ-ын алт олборлогч UGC компанийн хувьцааны дуудлага худалдаа амжилтгүй болсон байна.
Уул уурхай

ОХУ-ын алт олборлогч UGC компанийн хувьцааны дуудлага худалдаа амжилтгүй болсон байна.

Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын төрийн дуудлага худалдааны цахим хуудсанд мэдээлснээр,

ОХУ-ын алт олборлогч UGC компанийн хувьцааны дуудлага худалдаа амжилтгүй болсон байна.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 19

Хуваалцах:

Орос улс өнгөрсөн жил хураан авсан алт олборлогч Ужуралзолото (UGC) компанийн эзэмших хувийг дуудлага худалдаагаар зарж чадаагүй бөгөөд үнийн санал гаргасан нэг ч оролцогч байгаагүй аж. Түүнчлэн өнгөрсөн долоодугаар сард Оросын шүүхээс урьд нь бизнесмэн Константин Струковын эзэмшилд байсан UGC компанийн хяналтын багцыг хураан авч, төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Энэхүү алхам нь Оросын компаниудын хөрөнгийг төрийн өмчид авах өргөн хүрээний үйл явцын нэг хэсэг болж байна.

"Холбооны төрийн өмчийн удирдлагын газар (Росимущество) энэ сарын эхээр Струковын хөрөнгийг 162.02 тэрбум рубль (2.22 тэрбум ам.доллар)-ээр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан байна. Түүний эзэмшиж байсан, Оросын алт олборлогч шилдэг 10 компанийн нэг болох UGC-ийн 67.2%-ийн хувьцааг 140.43 тэрбум рублиэр үнэлжээ.

Цахим хуудсанд “Материал хүлээн авах эцсийн хугацаа дуусахад уг ажиллагаанд оролцох ямар нэгэн өргөдөл ирээгүй тул дуудлага худалдааг хүчингүйд тооцов” гэжээ.

Росимущество-оос шинэ дуудлага худалдаа мягмар гарагт эхэлж, үр дүн нь тавдугаар сарын 26-нд гарна гэж мэдэгдэв.

Энэ удаагийнх хэн нэгэн үнийн санал гаргах хүртэл үнийг аажмаар буулгах зарчимтай дуудлага худалдаа байх бөгөөд үүний улмаас UGC-ийн хувьцааны үнэ анхны дуудсан үнээс 50 хүртэл хувиар буурах боломжтойг тэмдэглэсэн байна.

Сангийн яам холбооны төсвийг бүрдүүлэхийн тулд хураагдсан хэд хэдэн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байна.

Нэгдүгээр сард Орос улс тус улсын хамгийн том, хамгийн орчин үеийн нисэх онгоцны буудлуудын нэг болох Москвагийн Домодедовог нийслэлийн өөр нэг нисэх буудал болох Шереметьевогийн охин компанид 66 тэрбум рублиэр зарж чадсан юм. Энэ нь анхны дуудах үнэ болох 132.3 тэрбум рублийн тал хувьтай тэнцүү байсан байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000