2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
АНУ чухал ашигт малтмалын салбарт 18.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
Уул уурхай

АНУ чухал ашигт малтмалын салбарт 18.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Трампын засаг захиргаа чухал ашигт малтмалын төслүүдэд ойролцоогоор 18.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө хэрэгжүүлж эхлээд байна.

АНУ чухал ашигт малтмалын салбарт 18.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 12

Хуваалцах:

Энэхүү санхүүжилт нь "One Big Beautiful Bill Act" зэрэг хууль тогтоомжийн шинэ сувгууд болон АНУ-ын Экспорт-Импортын банк (EXIM), АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпораци (DFC), мөн "CHIPS Act" зэрэг одоо байгаа эх үүсвэрүүдээр дамжина.

Шинжээчид АНУ-ын санхүүгийн асар том бүтэц чухал ашигт малтмалын салбар руу чиглэлээ өөрчиллөө гэж онцолсоор байна. АНУ-ын засгийн газар чухал ашигт малтмал, ялангуяа газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг Хятадын хяналтаас гадуур хөгжүүлэхээр зорьж буй оролдлого юм. Хятад улсын төрөөс хийсэн газрын ховор элементийн хөрөнгө оруулалт 1964 оноос эхтэй бөгөөд 1980-аад он гэхэд Хятадын химичид газрын ховор элементийг бие даасан элементүүдэд нь хямд өртөгтэйгээр салгах аргуудыг боловсруулж чадсан байна. Энэхүү өндөр өртөгтэй, нарийн төвөгтэй процессыг барууны ихэнх компаниуд одоог хүртэл бүрэн эзэмшихийг хичээсээр байгаа юм.

Газрын ховор элемент нь батлан хамгаалахын салбарт стратегийн өндөр ач холбогдолтой учраас зах зээлийн үнэлгээ нь харьцангуй бага хэдий ч засгийн газраас асар их хэмжээний санхүүжилт татсаар байна. Reuters болон АНУ-ын Геологийн албаны тоо баримтаас үзвэл, 2024 онд дэлхийн хэмжээнд худалдаж авсан эдгээр элементүүдийн нийт хэмжээ ердөө 3.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд үүнийг зэсийн 300 гаруй тэрбум, литийн 20-35 тэрбум, ураны 10-15 тэрбум ам.долларын зах зээлтэй харьцуулахад маш бага юм.

АНУ-ын газрын ховор элементийн хайгуул, олборлолт эрхлэгчид засгийн газрын хөрөнгө оруулалтаас үлэмж хэмжээний үр ашиг хүртсэний тод жишээ бол Бразилын хувийн уул уурхайн Serra Verde компани бөгөөд АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпораци 2 дугаар сард тус компанид 565 сая ам.долларын санхүүжилтийн багц олгож дэмжсэн явдал юм. USA Rare Earth компани Serra Verde-г 2.8 тэрбум ам.доллароор худалдаж авах хэлцэл энэ оны гуравдугаар улиралд багтан дуусах төлөвтэй байна. Мөн өнгөрсөн зун АНУ-ын Батлан хамгаалах яам Хойд Америк дахь цорын ганц газрын ховор элементийн уурхай болох MP Materials компанид 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ.

Үүнээс гадна, графитын төслүүдэд бас үлэмж хэмжээний санхүүжилт хуваарилсан байна. Тухайлбал, Graphite One компани АНУ-ын Экспорт-Импортын банкнаас ойролцоогоор 2.1 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар байгаа юм. Энэхүү зээлийн ихэнх хэсэг нь Охайо мужид барихаар төлөвлөж буй графит анодын үйлдвэрт, харин үлдсэн хэсэг нь Аляска дахь Graphite Creek төсөлд зарцуулагдах ажээ.

Трампын засаг захиргаанд ашиглах боломжтой нийт санхүүжилтийн хэмжээ хэдэн зуун тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг шинжээчид тооцоолсон байна. Гэсэн хэдий ч вольфрам, сурьма (антимон), никель, кобальт зэрэг бусад чухал металлын төслүүдэд хөрөнгө оруулалт дутуу хийгдэж байгаа гэж шинжээчид үзсэн байна.

Дэлхийн вольфрамын нийлүүлэлтийг голчлон Хятад улс хянадаг. Энэхүү хатуу, нягт өндөртэй металлыг гол төлөв зүсэх, өрөмдөх хэрэгслийн цементжүүлсэн карбид үйлдвэрлэхэд, мөн сансар судлал, электроник болон хуяг нэвтлэгч сум хэрэгсэл зэрэг цэргийн зориулалттай хайлшуудад ашигладаг байна.

Вольфрамын төслүүдэд санхүүжилт олгож байгаа ч энэ нь газрын ховор элементийн төслүүдэд олгосон хөрөнгөтэй харьцуулахад маш бага юм. Тухайлбал, Юкон дахь Fireweed Metals компанийн Мактунг (Mactung) төсөл буюу дэлхийн хамгийн том ашиглагдаагүй вольфрамын ордуудын нэгд тооцогддог төсөлд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас ойролцоогоор 15.8 сая ам.доллар олгожээ. Мөн тус яам Нью-Брансвик дахь Northcliff Resources компанийн Сиссон (Sisson) вольфрам-молибдений төслийг 15 сая ам.доллароор дэмжсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000