2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
Мьянмарын Мандалай мужаас 2,2 кг бадмаараг эрдэнэ (ruby) олджээ.
Уул уурхай

Мьянмарын Мандалай мужаас 2,2 кг бадмаараг эрдэнэ (ruby) олджээ.

Мьянмарын Мандалай мужаас 11,000 карат (2.2 кг) жинтэй асар том бадмаараг эрдэнэ олдсоныг тус улсын зүгээс албан ёсоор мэдэгдлээ.

Мьянмарын Мандалай мужаас 2,2 кг бадмаараг эрдэнэ (ruby) олджээ.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 11

Хуваалцах:

Мьянмарын Мандалай мужаас 11,000 карат (2.2 кг) жинтэй асар том бадмаараг эрдэнэ олдсоныг тус улсын зүгээс албан ёсоор мэдэгдлээ.

Энэхүү хүрэн улаан өнгөтэй чулуу нь "хосгүй том, нэн ховор бөгөөд олдоход бэрх олдвор" болохыг Мьянмарын тал мэдэгдэлдээ дурджээ. Мөн уг мэдэгдэлд бадмааргийн өнгөний зэрэглэл болон чанарыг шинжилж үзвэл, 1996 онд тус хотоос олдож байсан 21,450 каратын бадмаараг эрдэнээс илүү үнэ цэнтэй гэж тодорхойлсон ч үнэлгээний нарийн тоог дурдаагүй байна.

Уг 11,000 каратын эрдэнийн чулууг хэн олсон нь тодорхойгүй байгаа ч мөрдөгдөж буй журмын дагуу уурхайчид үнэ цэнтэй олдворыг төв засгийн газартаа бүртгүүлж тайлагнах ёстой юм байна.

Албан ёсны тоо баримтаас үзвэл, Мандалай мужийн Могок бүс нутаг нь сүүлийн жилүүдэд үнэт чулууны томоохон олдворууд бүртгэгдсэн газар бөгөөд үүнд 1990 онд олдсон 496 карат, 2022 онд олдсон 2,789 каратын жинтэй бадмаараг эрдэнүүд багтаж байна.

Мөн 2015 онд Женев хотод болсон "Sotheby’s" дуудлага худалдаагаар 25.5 каратын жинтэй Бирмийн бадмаараг чулуу 30.3 сая ам.долларын үнээр зарагдаж байжээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000