USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Трафигура компани Египетэд хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр барих хэлэлцээ хийж байна.
Аж үйлдвэр

Трафигура компани Египетэд хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр барих хэлэлцээ хийж байна.

Дэлхийн түүхий эдийн худалдааны томоохон компаниудын нэг Трафигура групп Египет улсад 750-900 сая ам.долларын өртөг бүхий хөнгөн цагаан хайлуулах шинэ үйлдвэр барих чиглэлээр Египетийн Хөнгөн Цагааны Компани (Egyptalum) болон Металлургийн Үйлдвэрлэлийн Холдинг Компани (MIH)-тай онцгой эрх бүхий хэлэлцээ хийж эхэллээ.

Трафигура компани Египетэд хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр барих хэлэлцээ хийж байна.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 8

Хуваалцах:

Талууд “Egyptalum” компанийн Наг-Хаммади цогцолборт жилд 300,000 тонн анхдагч хөнгөн цагаан, 150,000 тонн анодын хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг барих, эзэмших, ашиглах чиг үүрэг бүхий бие даасан компани байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр байгууламжууд ашиглалтад орсноор тус цогцолборын одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадал бараг хоёр дахин нэмэгдэх юм.

Трафигура компани нь шинээр байгуулагдах компанид хувьцаа эзэмшигчээр оролцохоос гадна зээлийн санхүүжилт олгогч, мөн түүхий эд нийлүүлэх болон бэлэн бүтээгдэхүүнийг урт хугацаанд худалдан авах (offtake) гэрээний тал болж ажиллана.

Дэлхийн хэмжээнд хөнгөн цагааны нөөц түүхэн доод түвшинд байгаа энэ үед тус шинэ хайлуулах үйлдвэр нь анхдагч хөнгөн цагааны чухал эх үүсвэр болж, дэлхийн зах зээл дэх нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн энэхүү төсөл нь нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн стратегийн ач холбогдлыг тодотгож байна.

Trafigura компанийн металл болон ашигт малтмалын газрын дарга Гонзало Де Олазаваль хэлсэн үгэндээ, “Бид хөнгөн цагааны салбарт арвин туршлагатай “Egyptalum” компанитай хамтран ажиллаж байгаадаа, мөн MIH-ээр дамжуулан Египетийн засгийн газрын дэмжлэгийг авч байгаадаа баяртай байна. Одоо байгаа байгууламжууд дээрээ түшиглэн Египет улс томоохон үйлдвэрлэгч болох боломжтой бөгөөд бид тус улсын энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхдээ баяртай байна” гэдгийг онцолсон байна.

Энэхүү мега төсөл нь Египет улсын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, тус улсын аж үйлдвэрийн салбарт томоохон түлхэц үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин