2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
G7-ийн орнууд критикал ашигт малтмалд онцгойлон анхаарч байна.
Нийгэм

G7-ийн орнууд критикал ашигт малтмалд онцгойлон анхаарч байна.

Их Долоогийн (G7) орнууд критикал ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх санаачилгуудыг үргэлжлүүлэхийн тулд “байнгын нарийн бичгийн дарга нарын газар” эсвэл “захиргааны нэгж” байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

G7-ийн орнууд критикал ашигт малтмалд онцгойлон анхаарч байна.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 6

Хуваалцах:

Их Долоогийн (G7) орнууд критикал ашигт малтмалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх санаачилгуудыг үргэлжлүүлэхийн тулд “байнгын нарийн бичгийн дарга нарын газар” эсвэл “захиргааны нэгж” байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

Дэлхийн нөлөө бүхий орнууд ийм санаачилга гаргаснаар батлан хамгаалах салбар, эрчим хүчний шилжилт болон аж үйлдвэрлэлийн хөгжилд нэн шаардлагатай ашигт малтмалын олборлолтоор давамгайлж буй Хятад улсаас хамааралтай байдлаа бууруулахыг эрмэлзэж байна. АНУ болон Европын Холбоо өнгөрсөн сард лити, кобальт болон газрын ховор элемент зэрэг критикал ашигт малтмалын асуудлаарх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.

Мөн Европын орнуудын засгийн газрууд хямралын үед критикал ашигт малтмалын хүртээмж хязгаарлагдаж болзошгүй гэж болгоомжилж буй тул уг төслийг АНУ тэргүүлэхийг хүсэхгүй байгаа аж. Европын Холбоо энэ оны эхнээс Итали, Франц, Герман улсуудаар түүчээлүүлэн өөрсдийн нөөц бүрдүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү санаачилгын хүрээнд Европын орнууд нөөцөө хамтран нэгтгэх бус, улс бүр өөрийн нөөцийг бие даан хянахыг илүүд үзэж байна.

Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын урьдчилан таамаглаж буйгаар G7-ийн Критикал ашигт малтмалын нарийн бичгийн дарга нарын газрыг Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) эсвэл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын дэргэд байгуулж магадгүй байна. Эдгээр хоёр байгууллага хоёулаа Парис хотод байрладаг.

Хэдийгээр уг нэгжийг хэзээ байгуулах нь одоогоор тодорхойгүй байгаа ч ирэх 6 дугаар сард болох G7-ийн дээд хэмжээний уулзалтаар шийдвэрлэж магадгүй юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр IEA-ийн зүгээс ашигт малтмалын нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцэхээр Брюссель хотноо засгийн газар болон үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдийг оролцуулсан семинар зохион байгуулж байна хэмээн мэдэгдэв. Уг семинарт оролцохоор АНУ, Герман, Франц болон Канад, Итали, Испани зэрэг орнуудын засгийн газрууд бүртгүүлээд байна. Мөн Европын Холбооны гүйцэтгэх засаглал болох Европын Комисс оролцохоор бүртгүүлжээ.

Оролцогчдод илгээсэн IEA-ийн баримт бичгүүдээс үзвэл, General Motors, Glencore, Leonardo болон Umicore зэрэг томоохон компаниуд тус уулзалтад хүрэлцэн ирэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000