Мягмар гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл болон бусад эрсдэлтэй активуудын үнэ цэн өсөхийн хэрээр хөнгөн цагааны ханш 1.9 хувиар өссөн нь дөрөвдүгээр сарын 13-наас хойших өдрийн хамгийн өндөр өсөлт болов.
Үнэ өсөхөд Ойрхи Дорнод дахь дайн болон Хормузын хоолойн хямралт байдал нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Тодруулбал, хоёрдугаар сарын сүүлчээр дайн дэгдсэнээс хойш хөнгөн цагааны ханш нийт 14 хувиар өсөөд байна.
Өчигдөр Лондонгийн металлын бирж дээр хөнгөн цагааны ханш тонн тутамдаа 3,589.50 ам.долларт хүрч хаагдсан байна. Мөн зэсийн ханш 1 хувиар, цайрын ханш 0.8 хувиар тус тус өслөө.



