Энэхүү шийдвэр нь нэгэн технологийн компанид гарсан бодит кейс дээр үндэслэжээ. Тус компани ажилтныхаа гүйцэтгэж байсан ажлыг автоматжуулсны дараа албан тушаалыг нь өөрчилж, цалинг нь мэдэгдэхүйц бууруулахыг оролдсон байна. Харин ажилтан уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны дараа ажлаас нь халсан нь шүүхээр хууль бус гэж тогтоогдсон юм.
Шүүхийн зүгээс AI нэвтрүүлэх нь компанийн бизнесийн шийдвэр мөн боловч үүнийг ажилтныг орлох, шахах, эсвэл зохих өөр хувилбар санал болголгүйгээр ажлаас чөлөөлөх үндэслэл болгож ашиглах боломжгүй гэдгийг тодотгожээ.
Энэхүү шийдвэр нь технологийн дэвшил ба хөдөлмөрийн эрхийн тэнцвэрийг хадгалах шаардлагыг онцолж, “үр ашиг нэмэгдүүлэх” нэрийн дор хүний хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулахыг хязгаарласан шинэ жишиг болж байна.


