2026 оны 6 сарын 11, Пүрэв
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
USD3,400+0.5%
JPY22.5-0.2%
CNY470+0.3%
RUB38-0.1%
KRW2.6+0.2%
EUR3,700+0.4%
GBP4,300+0.3%
AUD2,250-0.3%
GOLD85,000MNT+1.2%
SILVER1,100MNT+0.8%
COPPER12,000MNT+0.6%
IRON850MNT-0.5%
OIL95+1.5%
GAS3.2-0.8%
Ачаалж байна...
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүгийн дэмжлэгтэй “Skyline Builders” компани Казахстанд 1.1 тэрбум ам.долларын өртөг бүхий гянтболдын төсөлд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Эдийн засаг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүгийн дэмжлэгтэй “Skyline Builders” компани Казахстанд 1.1 тэрбум ам.долларын өртөг бүхий гянтболдын төсөлд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Энэ талаар олон улсын хэвлэл мэдээллийн сувгаар тодорхой мэдээллүүд цацагдаад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүүгийн дэмжлэгтэй “Skyline Builders” компани Казахстанд 1.1 тэрбум ам.долларын өртөг бүхий гянтболдын төсөлд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Б.Мөнхбат

2026 оны тавдугаар сарын 1

Хуваалцах:

Дональд Трампын хүү АНУ-ын барилгын “Skyline Builders” группын хувьцааг өнгөрсан хугацаанд худалдан авч ирсэн байна. Харин тус групп нь өнгөрсөн пүрэв гарагт "Cove Kaz Capital Group"-тэй нэгджээ. "Cove Kaz Capital Group" нь Нью-Йоркт төвтэй, уул уурхайн хөрөнгө оруулалтын "Cove Capital" группын салбар нэгж бөгөөд өнгөрсөн жил дээрх гянтболдын төслийг хэрэгжүүлэх эрхийг авсан юм байна.

Энэхүү нэгдлийн хүрээнд талууд "Kaz Resources" нэртэй шинэ аж ахуйн нэгж байгуулан төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөлд Төв Казахстаны Караганда мужийн уул уурхайн дүүрэгт, хоорондоо 30 орчим км зайд орших Хойд Катпар болон Дээд Кайракты хэмээх хоёр орд багтаж байна.

"Skyline" компани "Ази дахь чухал ашигт малтмалын томоохон хөрөнгөтэй" нэгэн компанийн 20 хувийг 20 сая ам.доллароор худалдаж авсан бөгөөд уг компани нь "Kaz Resources" болох нь ийнхүү тодорхой болжээ. "Skyline" болон "Cove" компаниуд нэгдсэний дараа "Kaz Resources" компани "KAZR" гэсэн тэмдэглэгээтэйгээр "Nasdaq" бирж дээр бүртгэгдэх төлөвтэй байна. 

"Cove Capital"-ын мэдээлснээр, Казахстаны энэхүү төсөл нь дэлхийн хэмжээнд мэдэгдэж буй хамгийн том ашиглагдаагүй гянтболдын нөөцтэй төсөл юм. JORC стандартад нийцсэн ашигт малтмалын нөөцийн тайлангаар 2023 онд 1.4 сая тонн гянтболдын гурван исэл (\(WO_{3}\)) байгааг тогтоосон нь АНУ-ын Геологийн албаны тооцоолсон Хятад улсын 2.4 сая тоннын нөөцийн талаас илүү хувьтай тэнцэж байна.

Одоогийн ТЭЗҮ-ээр хоёр ордоос жилд ойролцоогоор 12,000 тонн бүтээгдэхүүн олборлох хүчин чадалтай байхаар тусгасан нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 15 орчим хувийг эзлэх ажээ.

"Cove Capital"-ын Гүйцэтгэх захирал Пини Альтхаус өнгөрсөн жил Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, тус компани эхний олборлолтыг ойролцоогоор гурван жилийн дараа эхлүүлнэ гэж төлөвлөж байгааг дурдаад, "Энэ бол АНУ болон түүний чухал ашигт малтмалын хэрэгцээнд зориулсан түүхэн том ялалт юм" гэж мэдэгдсэн байна.

Төслийн хөгжүүлэлтийн 1.1 тэрбум ам.долларын зардлыг санхүүжүүлэхийн тулд АНУ-ын Экспорт-Импорт банк 900 сая ам.доллар хүртэл, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци 700 сая ам.доллар хүртэлх санхүүжилт олгох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Арваннэгдүгээр сарын мэдэгдэлд дурдсанаар, "Cove" (одоогийн "Kaz Resources") компани хамтарсан төслийн 70 хувийг болон металлын борлуулалтыг хянах бөгөөд Казахстаны төрийн өмчит "Tau-Ken Samruk" уул уурхайн компани үлдсэн 30 хувийг эзэмших юм байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000