USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Zoomlion компанийн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 57%-иар өссөн байна
Уул уурхай

Zoomlion компанийн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 57%-иар өссөн байна

Хятадын хүнд машин механизмын үйлдвэрлэгч Zoomlion компани уул уурхайн машин механизмын бизнесээ өргөжүүлж, олон улсын үйл ажиллагаагаа бэхжүүлсний үр дүнд энэ оны эхний хагаст уул уурхайн машин механизмын борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 57%-иар өссөн үзүүлэлттэй гарлаа

Zoomlion компанийн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 57%-иар өссөн байна

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 12

Хуваалцах:

Нийт дүнгээрээ тус компанийн олон улсын зах зээлээс олсон орлого жилийн дүнгээр 12%-иар өсөж, группийн нийт орлогын 57%-ийг бүрдүүлсэн нь тус компанийн хилийн чанад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн амжилт болсон байна.

Zoomlion компани дэлхийн тоног төхөөрөмжийн гурван том зах зээлд уул уурхайн машин механизмын бизнесээ хөгжүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний багцад нь ухах, ачих, тээвэрлэх, бутлах, шигших тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Тус компанийн голлох загваруудад 400 тонны жинтэй уул уурхайн экскаватор ZE4000G болон 300 тонны даацтай, хос тэжээлт (гибрид) цахилгаан хөтлөгчтэй уул уурхайн өөрөө буулгагч ачааны машин ZTE520 зэрэг багтдаг.

Zoomlion-ийн түүх нь түүний залгамжлагч болох Чаншагийн Барилгын Машин Механизмын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс эхтэй бөгөөд тус хүрээлэн нь 1987 онд жилд 10 сая тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай ил уурхайн иж бүрэн системийг хөгжүүлсний төлөө Төрийн Зөвлөлийн шагнал хүртэж байжээ.

Компани уул уурхайн машин механизмын бизнесийн өсөлтөө тасралтгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бодит амьдрал дээрх туршилт болон шинэ технологиор дамжуулан тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бууруулахад анхаарлаа хандуулсантай холбон тайлбарлаж байна.

Цахилгаанжуулсан уул уурхайн тоног төхөөрөмж нь Zoomlion-ийн өсөн нэмэгдэж буй гол чиглэл юм. Тэдний гибрид ачааны машинууд уламжлалт ачааны машинтай харьцуулахад түлшний зарцуулалтыг 40 хүртэлх хувиар бууруулах чадвартай бол 100 тонны ангиллын батерейгаар ажилладаг цахилгаан ачааны машинууд нь 8,000 гаруй цаг тогтвортой ажиллаад байна.

Тухайлбал, ZT160HEV гибрид ачааны машин нь 18 хүртэлх цагийн турш автономит буюу өөрөө удирдах горимоор ажиллах чадвартай.

Мөн Zoomlion уурхайн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд автоматжуулалт болон дижитал технологийг ашиглаж байгаа бөгөөд үүнд өөрөө жолоодох ачааны машинууд, зайнаас удирддаг экскаваторууд болон уурхайн автопаркийг зохицуулах системийг нэвтрүүлээд байна.

Олон улсын бизнесээ дэмжих зорилгоор Zoomlion нь худалдаа үйлчилгээний 30 гаруй үндсэн төв, 530 орчим туслах болон салбар цэгүүд, мөн 300 гаруй сэлбэг хэрэгслийн агуулахыг байгуулаад байна.

Энэ оны эхний хагаст Өмнөд Америк, Европ, Зүүн Өмнөд Ази, Африк болон Зүүн Азийн бүс нутаг дахь өсөлт нь компанийн олон улсын дундаж өсөлтийн хурдаас давсан гэдгийг компани онцоллоо.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000