Төслийн хүрээнд жилд 2,000 тонн батарейн зориулалттай литийн карбонат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үйлдвэрлэлийг 2027 оны сүүлээр эхлүүлэхээр зорьж байна.
NESR компани аравдугаар сарын 8-нд мэдээлснээр, гэрээг тус компанийн Байгаль орчин, нүүрстөрөгчгүйжүүлэлтийн технологийн нэгж болох NESR Environmental and Decarbonization Applications (NEDA) хэрэгжүүлэх юм. Aramco 2027 Lithium Demonstration Project нэртэй уг төсөл нь газрын тос, байгалийн хийн салбарт
хуримтлуулсан туршлага, дэд бүтцийг ашиглан литийн шинэ эх үүсвэр бий болгоход чиглэж байна. Төслийн гэрээний нийт үнэ тав хүртэлх жилийн хугацаанд
ойролцоогоор 200 сая ам.долларт хүрэх боломжтой гэж NESR мэдээлжээ. Гэрээний хүрээнд литийн давсны уусмалыг урьдчилан боловсруулах, литийг шууд ялган авах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг нэгтгэсэн цогц шийдэлнэвтрүүлэх юм. NESR-ийн LiThara платформд суурилсан энэхүү систем нь давсны уусмалаас литийг ялган авч, батарейн үйлдвэрлэлд ашиглах боломжтой чанарын литийн карбонат болгон боловсруулах зориулалттайюм. Харин Aramco газрын хэвлийн бүтэц, давсны уусмалын нөөц болон талбайн үйл ажиллагааны чиглэлээр хуримтлуулсан мэдлэг, туршлагаа төсөлд ашиглана. Шууд литийн олборлолт (Direct Lithium Extraction буюу DLE) нь давсны уусмал дахь литийг сонгомлоор ялган авах технологи юм. Уламжлалт аргачлалд литийн агуулгатай давсны уусмалыг том талбайд ууршуулан өтгөрүүлэх шаардлагатай байдаг бол DLE технологи нь тусгай материал, шингээлт болон химийн боловсруулалтын аргаар литийг ялгах боломж олгодог. NESR-ийн мэдээлснээр, LiThara платформ нь давсны уусмалыгурьдчилан боловсруулах, литийг шууд ялган авах, улмаар литийн карбонат үйлдвэрлэх үйл явцыг нэгтгэсэн модульчлагдсан шийдэл юм. Ийм технологи нь ус, газар ашиглалтыг бууруулах боломжтой ч бодит үр ашиг нь уусмалын химийн найрлага, эрчим хүчний хэрэглээ, усны эргэлт болон үйлдвэрлэлийн өртгөөс хамаарна. Литийн карбонат нь цахилгаан автомашины батарей болон эрчим хүч хадгалах систем үйлдвэрлэхэд ашигладаг гол түүхий эдийн нэг юм. Иймээс шинэ төслийг хэрэгжүүлснээр Саудын Араб дотооддоо батарейн түүхий эд үйлдвэрлэх чадавхаа нэмэгдүүлэх боломжтой.



