USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Хятад улс жоншны салбарт хязгаарлалт хийж, стратегийн хяналтаа чангатгаж байна
Аж үйлдвэр

Хятад улс жоншны салбарт хязгаарлалт хийж, стратегийн хяналтаа чангатгаж байна

Дэлхийн хайлуур жоншны зах зээлийн гол тоглогч болох БНХАУ дотоодын нөөц баялгаа хамгаалах, байгаль орчныг хамгаалах болон өндөр технологийн нийлүүлэлтийн сүлжээгээ баталгаажуулах зорилгоор хайлуур жоншны олборлолт, экспортын бодлогодоо түүхэн эргэлт хийж, хяналтаа эрс чангарууллаа.

Хятад улс жоншны салбарт хязгаарлалт хийж, стратегийн хяналтаа чангатгаж байна

Б.Мөнхбат

2026 оны аравдугаар сарын 8

Хуваалцах:

АНУ-ын Геологийн алба болон олон улсын судалгааны байгууллагуудын үзэж буйгаар энэхүү шинэ бодого нь Хятад улсыг жонш экспортлогч орноос жонш импортлогч орон болгож байна.

Хятад улс жилд 6 сая орчим тонн жонш олборлож, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 70 орчим хувийг дангаараа хангаж байна. Сүүлийн жилүүдийн эрчимтэй олборлолтын улмаас Хятадын жоншны нөөц-үйлдвэрлэлийн харьцаа 11.75 жил (зарим бие даасан уурхайнуудад 7 жил) хүртэл буурсан нь дэлхийн дунджаас хавьгүй доогуур үзүүлэлт болоод байна. Иймд Хятадын Засгийн газар хайлуур жоншийг "Стратегийн критикал ашигт малтмал"-ын жагсаалтад албан ёсоор оруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар бүрэн хориглосон сөрөг жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Түүнчлэн Хятад улс түүхий жонш гаргахыг хязгаарлаж, харин дотооддоо хагас дамжуулагч, литийн батарейд ашиглагддаг өндөр цэвэршилтийн фторт устөрөгчийн хүчил болон фторын химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлыг дэлхийн нийт хэрэгцээний 50-70 хувьд хүртэл нэмэгдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Зүүн хойд Азийн зах зээлд жоншны үнэ өмнөх үеэс 7.7%-иар өсөж, кг тутамдаа 0.56 ам.доллар буюу тонн нь 560 ам.доллар орчим болоод байна.

Хятад улсын түүхий жоншны экспортыг хязгаарласан шинэ бодлого, зохицуулалт нь тус улсад жонш экспортолдог Монгол улсын хувьд ойрын ирээдүйд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх бодит зах зээлийн боломжийг үүсгэж байна. Одоогийн байдлаар Хятадын хайлуур жоншны импортын 80 гаруй хувийг зөвхөн Монгол Улсаас нийлүүлж байна.

Монгол Улс хайлуур жоншны тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд БНХАУ, Мексик, ӨАБНУ-ын дараа 4 дүгээр байранд ордог бөгөөд өнөөгийн байдлаар манай улсад хайлуур жоншны 160 гаруй орд, 500 гаруй илрэл тогтоогдоод байна.


Манай улсын жоншны хүдрийн фторт кальцийн (CaF₂) дундаж агуулга ихэвчлэн 20–55 хувийн хооронд хэлбэлздэг. Дотоодын баяжуулах үйлдвэрүүд эдгээр түүхий хүдрийг боловсруулан олон улсын зах зээлд өндөр үнээр борлогддог 95–97%-ийн агуулгатай флотацийн баяжмал (ФФ-95, ФФ-97 марк) болгон үйлдвэрлэж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин