USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
G7-ийн 100 сая баррел хомсдол болон үнэд нөлөөлж чадах уу
Эдийн засаг

G7-ийн 100 сая баррел хомсдол болон үнэд нөлөөлж чадах уу

G7-ийн орнууд нөөцөөсөө 100 сая баррель газрын тос гаргахаа мэдэгдсэн ч газрын тосны зах зээл үүнд бараг хариу үйлдэл үзүүлсэнгүй.

G7-ийн 100 сая баррел хомсдол болон үнэд нөлөөлж чадах уу

Б.Мөнхбат

2026 оны аравдугаар сарын 8

Хуваалцах:

Standard Chartered банкны мэдээлснээр энэхүү алхам нь өмнө нь зарласан 400 сая баррелийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгаж буй явдал ажээ.

Дизель түлшний нийлүүлэлтийг хурдасгах нь ойрын хугацааны дарамтыг зөөлрүүлж болох ч түлшний суурь хомсдолыг бүрэн шийдэж чадахгүй. Харин Трамп АНУ-ын дизель түлшний экспортын хоригийг цуцлах шийдвэр гаргасан нь Европын орнуудын хувьд түр амсхийх боломж олгож байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаар G7-ийн удирдагчид баасан гарагт Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA)-аар дамжуулан 100 сая баррель яаралтай тусламжийн тосны нөөцийг нэн даруй гаргахаа зарлав. Нийлүүлэлт хомсдсоны улмаас дизель түлшний үнэ сүүлийн үед түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрээд байв. Гэвч Европын удирдагчид нөөцөөс тос гаргахыг зөвшөөрснөөс хэдхэн цагийн дараа Трамп экспортын хориг тавихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Сонирхолтой нь, зах зээл энэ үйл явдалд маш сул хариу үйлдэл үзүүлж байгаа бөгөөд брент маркийн 11-р сард нийлүүлэгдэх тосны үнэ даваа гарагт 2%-иар унасны дараа мягмар гарагийн АНУ-ын зүүн эргийн цагаар 13:05 минутад 0.09%-иар өсөж, баррель нь 100.15 ам.долларт хүрсэн бол WTI маркийн 10-р сард нийлүүлэгдэх тос 0.10%-иар өсөж, баррель нь 89.53 ам.доллароор арилжаалагдлаа. 

АНУ-д түлшний үнийн өсөлт буурах шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа бөгөөд хамгийн өргөн хэрэглээний бензиний дундаж үнэ мягмар гарагт нэг галлон нь 4.3685 ам.доллар болж өсжээ. Ингэснээр сарын өмнөх 4.1473 ам.доллароос өссөн үзүүлэлт харагдаж байна. Харин дизель түлш нэг галлон нь 6.3151 ам.доллароор зарагдаж байгаа нь сарын өмнөх 5.8970 ам.доллароос өссөн үзүүлэлт юм. Европын дизель түлшний үнэ өмнөх сартай харьцуулахад тогтвортой байгаа ч оны эхнээс 125%-иар өсөөд байна.

Шинжээчид G7-ийн энэхүү алхам нь ойрын хугацааны дарамтыг бага зэрэг хөнгөлөх боловч боловсруулсан бүтээгдэхүүний суурь хомсдолыг шийдвэрлэхэд хангалтгүй бөгөөд анхнаасаа энэ хомсдолыг үүсгэсэн дэд бүтцийн доголдол болон хүчин чадлын хязгаарлалтыг арилгахад бага нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ сүүлийн саруудад Европын дизель түлшний импортын тал орчим хувийг хангаж байсан экспортыг хэсэгчлэн хязгаарлахад л тус тив хэр зэрэг хүнд цохилтод өртөхийг харуулж байна гэдгийг онцолжээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000