USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
ОХУ-ын нүүрсний салбарын алдагдал оны эхний хагаст 2.5 тэрбум ам.долларт хүрэв
Эдийн засаг

ОХУ-ын нүүрсний салбарын алдагдал оны эхний хагаст 2.5 тэрбум ам.долларт хүрэв

Төмөр замын өндөр тариф, зээлийн хүү болон үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй өртөг зардал нь нүүрс олборлогчдод дарамт учруулсаар байгаа тул Оросын нүүрсний салбарын алдагдал 2026 оны 1-7 дугаар сард үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна.

ОХУ-ын нүүрсний салбарын алдагдал оны эхний хагаст 2.5 тэрбум ам.долларт хүрэв

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 7

Хуваалцах:

Урьдчилсан мэдээллээр, ОХУ-ын нүүрсний компаниудын 2026 оны 1-7 дугаар сарын цэвэр алдагдал 2.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 2.3 тэрбум ам.доллартай харьцуулахад өндөр байна. Ийнхүү алдагдлын хэмжээ жилийн дүнгээр 0.2 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Алдагдалтай ажиллаж буй компаниудын эзлэх хувь 69%-д хүрсэн нь өмнөх жилийнхтэй ижил түвшинд байна. Гэсэн хэдий ч 65 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоох ирмэг дээр байгаа бөгөөд үүнээс 20 нь олборлолтоо зогсоогоод байна.

ОХУ-ын Эрчим хүчний яам нүүрсний үнийн өсөлт болон валютын ханшны өөрчлөлтийн нөлөөгөөр нүүрсний салбарын 2026 оны алдагдлын таамгийг 3.7–3.9 тэрбум ам.доллар болгон бууруулж тооцоолсон нь өмнөх таамаглалаас 1.5 дахин бага байна.

Түүнчлэн, "Оросын төмөр замууд" (РЖД) хувьцаат нийгэмлэг тарифлаа нэмэгдүүлснээс үүдэлтэй тээврийн зардал зэрэг хэд хэдэн сөрөг хүчин зүйлийн улмаас нүүрсний компаниудын ашиг хүлээлтэд хүрэхгүй байна. Тухайлбал, 2025 онд тарифын өсөлт 13.8%-д хүрсэн бол 2026 оны 3 дугаар сард 1%-ийн нэмэлт хураамж нэвтрүүлсэн байна.

Үүнээс гадна РЖД өмнө нь 2026 оны 12 дугаар сард хийхээр төлөвлөж байсан төмөр замын тарифын 8.5%-ийн индексжүүлэлтийг хугацаанаас нь өмнө буюу 2026 оны 10 дугаар сард хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Нүүрсний компаниудын санхүүгийн үр дүнд таагүй нөлөө үзүүлж буй нэмэлт хүчин зүйлүүдэд Дорнод чиглэлийн (Eastern range) төмөр замын дэд бүтцийн хязгаарлагдмал хүчин чадал зэрэг багтаж байна. Барууны хориг арга хэмжээний улмаас Оросын нүүрс экспортлох боломжтой орнуудын жагсаалт хязгаарлагдмал хэвээр байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000