USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
“Баялгийн үндэсний үзэл” газар авч алт олборлогчид алтаа дотооддоо нөөцөлж эхэлсэн үү
Эдийн засаг

“Баялгийн үндэсний үзэл” газар авч алт олборлогчид алтаа дотооддоо нөөцөлж эхэлсэн үү

Олон улсын уул уурхай, санхүүгийн салбарт сүүлийн өдрүүдэд шуугиан тарьж буй “Алт олборлогчид алтаа дотооддоо нөөцөлж эхэлсэн” тухай мэдээллийг Nikkei Asia болон Goldman Sachs-ын шинжээчид онцолж байна

“Баялгийн үндэсний үзэл” газар авч алт олборлогчид алтаа дотооддоо нөөцөлж эхэлсэн үү

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 7

Хуваалцах:

Хөгжиж буй орнууд урьд нь алтаа олборлоод барууны орнууд руу шууд экспортолдог байсан бол одоо “Баялгийн үндэсний үзэл” (Resource Nationalism) рүү шилжиж, алтаа дотооддоо түгжиж эхэллээ. Орчин үеийн алтны худалдаа маш энгийн бүтэцтэй буюу алт олборлогчид түүхий эдээ бэлтгэж, цэвэршүүлэх болон санхүүгийн эргэлт нь барууны орнуудад хийгдэж, үнийг нь Лондон, Нью-Йорк тодорхойлдог байв. 

Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд алтны үнэ 12 дахин өссөн тул олборлогч орнууд энэхүү асар их баялгийн үр ашгийг бусдад алдалгүй, өөрсдийн улс орны хөгжилд ашиглах хандлага зах зээл дээр ажиглагдаж эхэлжээ. Энэ бодлого хамгийн хүчтэй хэрэгжиж буй бүс нутгаар Ази тив тодроод байна. Тухайлбал, Азийн улс орнууд алтаа гадаад зах зээл рүү гаргахгүйн тулд дараах 3 гол стратегийг хэрэжүүлж байна.

Нэгдүгээрт, Дотоодын цэвэршүүлэлтийг дэмжиж байна. Саяхан Лаос улсын Lao Bullion Bank-ийг байгуулсан бөгөөд Японы үнэт металлын зах зээлийн туршлагад тулгуурлан дотооддоо олборлосон алтыг шууд гулдмай болгон цэвэршүүлж, олон улсын зах зээл рүү цэвэршүүлээгүйгээр нь гаргахыг зогсоож байна. 

Хоёрдугаарт экспортын хатуу татвар ногдуулж байна. Үүний нэг жишээ нь Индонези улс алтны экспортыг хязгаарлах үүднээс алтны экспортын татварыг 15% хүртэл нэмэгдүүлж, уурхайнуудыг алтаа дотооддоо зарахыг шахаж байна. 

Гуравдугаарт, улс орнуудын Төв банкууд шууд худалдан авалт хийж байна. Тодруулбал, Хятад улс дотоодын олборлолтыг гадагш гаргахгүйгээр өөрийн Төв банкны (PBoC) нөөцөд шууд татан авч байна. Хятад улс АНУ-ын Засгийн газрын бондыг (US Treasuries) тасралтгүй зарж, оронд нь алтны нөөцөө түүхэн дээд хэмжээгээр нэмэгдүүлсээр байна. 


Goldman Sachs-ын хийсэн судалгаагаар дэлхийн Төв банкуудын алт худалдан авалт сар бүр 91 тоннд хүрч байна. Тэгвэл 2022 оноос өмнө энэ үзүүлэлт сард зөвхөн 17 тонн байсан байна.

Алтны зах зээлд гарч буй энэхүү бодлогын том эргэлт нь алт цэвэршүүлэлтийн зах зээлд шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, Швейцарь, Их Британийн дэлхийн хамгийн том алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийн түүхий эд авах суваг эрс хумигдаж эхэлнэ. Ингэснээр Гонконг, Сингапур зэрэг Азийн санхүүгийн төвүүд рүү алтны урсгал чиглэж байна. Жишээ нь, Гонконг руу чиглэсэн Оросын алтны импорт түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000