USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Хятадын цайрын экспорт эрс нэмэгдэж, барууны зах зээлд нийлүүлэлтийн зөрүү үүсэв
Эдийн засаг

Хятадын цайрын экспорт эрс нэмэгдэж, барууны зах зээлд нийлүүлэлтийн зөрүү үүсэв

Reuters-ийн нийтэлсэн шинжилгээнд дурдсанаар Хятадын цайрын экспорт наймдугаар сард 40,668 тонн хүрсэн нь сүүлийн бараг 20 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ.

Хятадын цайрын экспорт эрс нэмэгдэж, барууны зах зээлд нийлүүлэлтийн зөрүү үүсэв

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 7

Хуваалцах:

Хятад улс олон жилийн турш боловсруулсан цайрын импортлогч байсан бол 2026 онд цэвэр экспортлогч болох төлөвтэй байна. Reuters-ийн нийтэлсэн шинжилгээнд дурдсанаар Хятадын цайрын экспорт наймдугаар сард 40,668 тонн хүрсэн нь сүүлийн бараг 20 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ.

Энэ өөрчлөлтийн цаана дэлхийн цайрын зах зээлд үүссэн сонирхолтой зөрүү байгаа юм. Нэг талаас Хятадын дотоодын цайрын эрэлт харьцангуй сул байгаа бол нөгөө талаас Лондонгийн металлын биржийн буюу LME-ийн агуулах дахь цайрын нийлүүлэлт чангарч, үнэ болон арилжааны нөхцөл Хятадаас металл экспортлох сонирхлыг нэмэгдүүлж байна.

Хятад улс 2026 оны эхний найман сард нийт 4,388 тонн цайр экспортолсон байна.  Энэ нь 2022 оноос хойш анх удаа Хятад улс жилийн дүнгээр цэвэр цайрын экспортлогч болох боломжтойг харуулж байна. Хятадын цайрын экспорт нэмэгдэхэд дотоодын эрэлтийн бүтэц чухал нөлөө үзүүлж байна. Тус улсын барилгын салбарын идэвхжил харьцангуй сул байгаа нь цайр бүрсэн гангийн эрэлтийг бууруулж байгаа юм. Цайрыг гангийн зэврэлтээс хамгаалах зориулалтаар өргөн хэрэглэгддэг тул барилга, автомашин болон дэд бүтцийн үйлдвэрлэлийн эрэлт цайрын хэрэглээнд шууд нөлөөлдөг.

Shanghai-ийн цайрын нөөц мөн Лондонгийн зах зээлээс өндөр түвшинд байгаа нь Хятадын дотоодын зах зээлд металл харьцангуй хангалттай байгааг харуулж байна. Үүний зэрэгцээ LME-ийн зах зээл дээр цайрын нийлүүлэлт чангарч, бэлэн мөнгөөр авах цайрын үнэ гурван сарын хугацаатай гэрээнээс өндөр түвшинд хүрсэн байна.

Энэ нөхцөл байдал нь арбитражийн боломж бий болгож, Хятадын үйлдвэрлэгчид цайраа гадаад зах зээлд гаргах сонирхлыг нэмэгдүүлжээ. Цайр LME-ийн агуулахуудад, тэр дундаа Хонконг, Сингапур, Тайванийн Каошюн дахь агуулахуудад нийлүүлэгдэж байна.

Монголын хувьд цайрын зах зээл зэс, нүүрс шиг экспортын гол бүтээгдэхүүн биш боловч дэлхийн өнгөт металлын зах зээлийн хөдөлгөөн нь Монголын уул уурхайн салбарын төрөлжилтийн асуудалтай холбоотой. Цаашид критикал болон өнгөт металлын үнэ, нийлүүлэлтийн нөхцөл өөрчлөгдөхөд боловсруулах үйлдвэр, хайлуулах технологи болон экспортын зах зээлийн хүртээмж чухал болно.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000