USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Технологийн компаниудын IPO зах зээлийг гацаав уу
Эдийн засаг

Технологийн компаниудын IPO зах зээлийг гацаав уу

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хамгийн их нөлөөтэй байдаг технологийн компаниудын IPO гаргах хөтөлбөрүүд хойшилж, эсвэл цуцлагдсаар байна. Тухайлбал, SpaceX-ийн 6 дугаар сард хийсэн 75 тэрбум долларын биржийн бүртгэл нь хүлээгдэж байсан IPO-ийн давлагааг өдөөж чадсангүй. Түүнчлэн Oura, SB Energy, EG Group, Holtec зэрэг компаниуд бүгд хэлцлүүдээ хойшлуулж эсвэл цуцаллаа.

Технологийн компаниудын IPO зах зээлийг гацаав уу

Б.Мөнхбат

2026 оны аравдугаар сарын 6

Хуваалцах:

Банкирууд үүнийг хөрөнгө оруулагчдын эрэлт дулимаг байгаа, хиймэл оюун ухааны (AI) үнэлгээний айдсууд болон хувьцаа гараад шууд унадаг "pop-and-drop" борлуулалттай холбон тайлбарлаж байна. 

Үүний жишээ нь Unitree Robotics анхны арилжаагаар 460%-иар өссөн ч дараа нь 46.7%-иар гулсан унажээ.

OpenAI компани IPO хийх хугацаагаа 2027 он хүртэл хойшлуулсан бөгөөд Anthropic 11 дүгээр сарын дундуур гарахыг зорьж байна. Харин хөрөнгө оруулалтын менежерүүдийн ердөө 32% нь зах зээл сэргэнэ гэж хүлээж байгаа нь зургаан сарын өмнөх 63%-иас буурсан үзүүлэлт болоод байна.


SpaceX-ийн 6 дугаар сард хийсэн дуулиант хувьцааны гаралт нь дэлхийн IPO зах зээлд хурдасгуур болно гэж найдаж байсан ч бодит байдал хүлээлтэд хүрсэнгүй.

Ухаалаг бөгж үйлдвэрлэгч Oura компани өнгөрсөн долоо хоногт биржийн бүртгэлээ зогсоосон бол дата төвийн SB Energy компани, шатахуун түгээх станцын EG Group болон цөмийн эрчим хүчний Holtec компаниуд мөн бүгд хойшлуулаад байна.

Хөрөнгө оруулалтын банкирууд болон шинжээчид энэхүү өөрчлөлтийг хөрөнгө оруулагчдын эрэлт сул, мөн эрчимтэй хөгжиж буй хиймэл оюун ухааны салбарын хэтийдсан үнэлгээнд эргэлзэх айдастай холбон тайлбарлаж байна.

Дэлхийн технологийн SoftBank фирмийн дэмжлэгтэй SB Energy компани нь үнэлгээнээсээ болж шүүмжлэлд өртсөн. 

SpaceX-ийн хувьцаа арилжааны эхний өдөр 19 орчим хувиар өссөн боловч сүүлийн хэдэн сарын хугацаанд уруудах замдаа орж, одоогоор 158.9 доллар орчимд хэлбэлзэж байна.

АНУ-аас гадна технологийн салбар давамгайлсан зах зээлүүд ч хөрөнгө оруулагчдын эргэлзээнээс ангид байж чадсангүй. Шанхайд бүртгэлтэй хүн дүрст робот үйлдвэрлэгч Unitree Robotics анхны арилжаагаараа IPO-ийн үнээсээ 460 хувиар өссөн боловч түүнээс хойш 46.7 хувиар унажээ.

Энэхүү IPO-ийн сааталд АНУ голлон өртөж байгаа ч бусад зах зээлүүд ч мөн адил эргэлзээтэй байдалд байна.

EY-ийн мэдээлснээр Их Британид энэ жил ердөө долоон бүртгэл хийгдэж, оны эхний хагаст 577 сая фунт стерлинг босгосон байна. Узбекистаны үндэсний хөрөнгө оруулалтын сан болох Uznif нь 5 дугаар сард Лондон болон Ташкентад 30 хувийн хувьцаагаа бүртгүүлснээр цорын ганц нь болсон байна. 

Хөрөнгийн зах зээл дээр 2026 оны эцэс хүртэл цөөн тооны бүртгэл хүлээгдэж байгаа ч тухайн төлөвлөгөөнүүдийн ихэнх нь 2027 оны эхэн үе рүү хойшлох магадлалтай байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000