USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Дэлхийн ган үйлдвэрлэлийн салбарт Вьетнам улс тэсрэлт хийв
Аж үйлдвэр

Дэлхийн ган үйлдвэрлэлийн салбарт Вьетнам улс тэсрэлт хийв

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 98 орчим хувийг бүрдүүлдэг 70 орны нийт үйлдвэрлэл 2026 оны 8 дугаар сард 144.2 сая тоннд (Mt) хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2%-иар буурсан байна.

Дэлхийн ган үйлдвэрлэлийн салбарт Вьетнам улс тэсрэлт хийв

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 6

Хуваалцах:

Энэ оны эхний 8 сарын (1-8 сар) нийт дүн 1,225.2 сая тонн болж, өмнөх оныхоос 0.7%-иар багассан үзүүлэлттэй гарлаа.

Бүс нутгуудаар нь авч үзвэл, Африк тив 8.8%-иар (2.1 Mt), Хойд Америк 3.9%-иар (9.4 Mt), Европын бусад орнууд 1.2%-иар (3.8 Mt) тус тус өсөлт үзүүлжээ.

Харин хамгийн том үйлдвэрлэгч Ази ба Далайн орнууд 1.4%-иар (106.7 Mt) буурсан бол Орос, ТУХН-ийн орнууд болон Украин 5.6%-иар (6.3 Mt), Өмнөд Америк 4.9%-иар (3.4 Mt), Ойрхи Дорнод 4.6%-иар (3.7 Mt), Европын Холбоо (27) 1.0%-иар (8.9 Mt) тус тус буурсан байна.

Тэгвэл дэлхийд ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч топ 10 улсуудын хувьд өсөлт, бууралт аль аль нь гарсан үзүүлэлттэй байна. Тухайлбал,Хятад улс 2026 оны 8 дугаар сард 74.6 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 2025 оны 8 дугаар сарынхаас 3.7%-иар буурсан байна. Үүний зэрэгцээ Энэтхэг улс 14.8 сая тонныг үйлдвэрлэж, 4.6%-иар өсжээ. АНУ-ын урьдчилсан үйлдвэрлэл 7.3 сая тонн буюу 3.0%-иар өссөн гэж тооцоолсон байна.

Бусад тэргүүлэгч орнуудын үйлдвэрлэл:

• Япон: 6.7 сая тонн (0.4%-иар өссөн)

• ОХУ (урьдчилсан): 5.5 сая тонн (0.3%-иар буурсан)

• Өмнөд Солонгос: 5.4 сая тонн (2.6%-иар өссөн)

• Турк: 3.4 сая тонн (0.4%-иар буурсан)

• Герман: 2.6 сая тонн (1.7%-иар өссөн)

• Бразил: 2.7 сая тонн (6.2%-иар буурсан)

• Вьетнам: 2.7 сая тонн (36.4%-иар өссөн) байна.


Шилдэг 10 орноос Вьетнам улс хамгийн өндөр өсөлтийг үзүүлэв. Тус улс 8 дугаар сард үйлдвэрлэлээ 36.4%-иар, эхний 8 сарын дүнгээр 29.1%-иар нэмэгдүүлж, дэлхийн гангийн зах зээлд хүчтэй түрэн орж ирж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин