USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
AI-ийн өсөлт нүүрс болон бусад уламжлалт түлшний хөрөнгө оруулалтыг дахин амилуулав уу?
Аж үйлдвэр

AI-ийн өсөлт нүүрс болон бусад уламжлалт түлшний хөрөнгө оруулалтыг дахин амилуулав уу?

Дэлхий даяар ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих уриалга хүчтэй өрнөж байгаа хэдий ч хувийн хөрөнгө оруулалтын сангууд чулуун түлшний салбарт хөрөнгө оруулалтаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсээр байна.

AI-ийн өсөлт нүүрс болон бусад уламжлалт түлшний хөрөнгө оруулалтыг дахин амилуулав уу?

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 6

Хуваалцах:

Санхүүгийн дүн шинжилгээний S&P Global агентлагийн мэдээлснээр 2026 оны эхний долоон сард хийгдсэн уламжлалт эрчим хүчний хэлцлүүд 14.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 68.4%-ийг буюу 10.1 тэрбум ам.долларыг Европ тивийн хөрөнгө оруулалт дангаараа бүрдүүлжээ. 

Эрчим хүчний шинжээчдийн үзэж байгаагаар уламжлалт эрчим хүчний эрэлт ийнхүү өндөр хэвээр байгаа нь Хиймэл оюун ухаан (AI) болон дата төвүүдийн огцом өсөлттэй шууд холбоотой юм. Дата төвүүдийг тасралтгүй, найдвартай ажиллуулахын тулд асар их хэмжээний цахилгаан эрчим хүч шаардагдаж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч нь энэхүү ачааллыг бие даан бүрэн нөхөж чадахгүй байгаа тул байгалийн хийн цахилгаан станцуудын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. 

Сүүлийн үеийн уур амьсгалын өөрчлөлтийн шинэ судалгаагаар дэлхийн хамгийн том 20 хувийн хөрөнгө оруулалтын сангийн эзэмшиж буй эрчим хүчний багц нь жилд ойролцоогоор 1.5 тэрбум тонн хүлэмжийн хийг ялгаруулж байгааг тооцоолон гаргажээ. Энэ нь олон улсын засгийн газруудын баримталж буй нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний шилжилт хийх урт хугацааны зорилтуудтай зөрчилдөж байгааг шинжээчид онцолж байна. 

Хэдийгээр шинэ хөрөнгө оруулалтын хэлцлүүд эрчимтэй хийгдэж байгаа ч, уламжлалт эрчим хүчний салбараас "хөрөнгөө татах" (Exit) үйл явц удааширсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, салбарын нэгдэл, нягтрал явагдсаны улмаас хувийн сангуудын авсан активыг худалдаж авдаг уламжлалт компаниудын тоо цөөрсөн нь хөрөнгө оруулагчдыг урт хугацаанд тухайн салбартаа үлдэх шахалт болж байна. 

Бизнесийн салбарынхан болон хувийн хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах, тогтвортой ашиг олох үүднээс ийнхүү газрын тос, хий, нүүрсний төслүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлсээр байна.

Хөшигний цаадах энэхүү санхүүжилтийн хэмжээ өдөр бүр томорч байж болзошгүйг судлаачид анхааруулж байна. PitchBook-ийн өмнөх дүн шинжилгээгээр хувийн хөрөнгө оруулалтын сангууд 2010-2021 оны хооронд эрчим хүчний салбарт 1.1 их наяд гаруй ам.доллар оруулсны дийлэнх олонх нь чулуун буюу хатуу түлшний төслүүд байжээ.

BlackRock, GIP, Energy Capital Partners, EQT, болон Kayne Anderson зэрэг салбарын томоохон компаниуд 2024 оноос хойш өөрсдийн багцдаа уламжлалт түлшний компаниудын тоог нэмэгдүүлсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин