USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Панам улс төрийн оролцоотой уул уурхайн хамтарсан компани байгуулахаар төлөвлөж байна
Уул уурхай

Панам улс төрийн оролцоотой уул уурхайн хамтарсан компани байгуулахаар төлөвлөж байна

Панам улсын Засгийн газрын тусгай комисс 3 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа нь бүрэн зогсоод байсан зэсийн уурхай болох "Cobre Panama"-г дахин ажиллуулах албан ёсны зөвлөмжийг тус улсын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулинод өргөн барилаа.

Панам улс төрийн оролцоотой уул уурхайн хамтарсан компани байгуулахаар төлөвлөж байна

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 5

Хуваалцах:

Уг зөвлөмжид уурхайг Канадын уул уурхайн “First Quantum Minerals” компанитай хамтарсан компани (Joint Venture) байгуулах замаар төрийн хяналт дор буцаан нээхээр тусгасан байна. Энэхүү алхам нь Панам улсад 2023 онд батлагдсан “уул уурхайн шинэ хайгуул, концесс олгохыг хориглосон” хуулийн хязгаарлалтыг давах хууль эрх зүйн гарц болно гэж шинжээчид үзэж байна. Урьдчилсан мэдээллээр хэлцлийн хүрээнд "First Quantum" компани төслийн 60%-иос 65%-ийн хувьцааг эзэмших хувилбар яригдаж байгаа юм. 

Энэ хүрээнд Панам улсын Засгийн газрын 3 сайдын бүрэлдэхүүнтэй комисс бие даасан Швейцарийн зөвлөхүүдийн хийсэн аудит дээр үндэслэн нийт 17 заалт бүхий зөвлөмж боловсруулсан бөгөөд уурхайг дахин нээхэд дараах хатуу нөхцөлүүдийг урьдчилгаа болгож байна. Үүнд:

- Шинэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө "First Quantum"-ийн зүгээс Панамын засгийн газрын эсрэг гаргасан олон улсын арбитрын 27 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг бүрэн цуцлах. 

- Уурхайн газар нутгийн хэмжээг нэмж тэлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэхийг бүрэн хориглох. 

- Уурхайг дахин ажиллуулах гол зорилго нь түүний ирээдүйн байгаль орчны хаалтын зардлыг уурхайн өөрийнх нь орлогоор санхүүжүүлэх бөгөөд Панамын төрөөс ямар нэгэн зардал гаргахгүй байх. 

- Уурхайн орлогоос хуримтлагдах төрийн хувийг байгаль орчныг нөхөн сэргээх санд автоматаар, цуцлагдашгүйгээр шууд хуваарилах. 

“Cobre Panama” уурхай нь хаагдахаас өмнө дэлхийн нийт зэсийн нийлүүлэлтийн 1.5% орчмыг, Панам улсын ДНБ-ий 5%-ийг дангаараа бүрдүүлдэг байсан дэлхийн хамгийн том ил уурхайнуудын нэг юм. Мөн тус уурхай нь “First Quantum” компанийн хамгийн шилдэг актив буюу нийт орлогынх нь 40%-ийг хангадаг байсан юм. 

Дэлхий даяар цахилгаан автомашины хэрэглээ огцом өсөж, эрчим хүчний шилжилт эрчимжсэнтэй холбоотойгоор зэсийн эрэлт түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Ийм үед тус уурхайг дахин нээх нь зах зээлийн түүхий эдийн хүнд хомсдолыг зөөлрүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. 

Эцсийн шийдвэрийг Панам улсын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино гаргах бөгөөд хэрэв Ерөнхийлөгч дэмжвэл талууд албан ёсны хэлцлийн ширээний ард суух юм байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000