USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины (EV) шилжилт эрчимжиж байна
Эдийн засаг

Дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины (EV) шилжилт эрчимжиж байна

Шатахууны үнийн өсөлт нь Хятадаас гаднах бүс нутагуудад удаашралтай байсан цахилгаан автомашины (EV) шилжилтийг эрчимжүүлснээр дэлхийн автомашины борлуулалтад бензин хөдөлгүүртэй автомашины эзлэх хувь анх удаа 50%-иас доош уналаа.

Дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины (EV) шилжилт эрчимжиж байна

Н.Намуун

2026 оны аравдугаар сарын 4

Хуваалцах:

Автомашины мэдээлэл, дүн шинжилгээний Mobility Global компанийн мэдээллээр, энэ онд бензиний үнэ огцом өссөн нь бензин хөдөлгүүртэй автомашины зах зээлд эзлэх хувийг түүхэнд анх удаа 50%-иас доош унахад хүргэжээ.

Уг мэдээлэлд дурдсанаар, энэ оны 1 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд хайбридаас бусад цэвэр бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 10%-иар буурч, 20.25 сая ширхэг болсон байна. Энэ нь дэлхийн нийт автомашины борлуулалтад эзлэх хувь 3 хувиар буурч, 49% болсон гэсэн тооцоог гаргасан байна.

Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбооны (ACEA) өнгөрсөн сард танилцуулсан мэдээллээр, Их Британи, Швейцарь, Норвегийг оролцуулаад Европын хэмжээнд цэвэр цахилгаан автомашины (BEV) борлуулалт 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 52.2%-иар өсжээ. Европын хамгийн том автомашины зах зээл болох Германд 8 дугаар сард BEV-ийн борлуулалт өмнөх оныхоос 75%-иар өссөн байна. Энэ нь тус улсад бензиний үнэ нэг литр нь 2.31 евро (галлон нь орчимд 10 ам.доллар) хүрсэнтэй шууд холбоотой байна. Тэгвэл Франц улсад цахилгаан автомашины борлуулалт хоёр дахин нэмэгджээ.

Германы Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн (DIW) энэ долоо хоногийн эхээр гаргасан дүн шинжилгээгээр, ХБНГУ-ын засгийн газар 2026 оны 1 дүгээр сараас эхлэн EV худалдан авахад урамшуулал олгож эхэлснээр борлуулалт улам нэмэгдсэн байна. Тодруулбал, энэ оны 1-8 дугаар сарын хооронд Германд борлуулагдсан 4 суудлын автомашин тутмын нэг нь цэвэр цахилгаан (BEV) байсан бол, 8 дугаар сард энэ үзүүлэлт улам нэмэгдэж 3 автомашин тутмын нэг нь цахилгаан автомашин болжээ. Энэ нь 2025 оны дундаж болох 19%-тай харьцуулахад эрс өссөн дүн юм.

Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) 7 дугаар сард гаргасан EV-ийн жилийн төлөв байдлын тайландаа, оны эхээр борлуулалт сул байсан ч Ойрхи Дорнодын дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал түлшний үнийн савлагааг дахин анхаарлын төвд авчирснаар хоёрдугаар улиралд EV-ийн борлуулалт эхний улирлаас 35%-иар огцом сэргэсэн гэдгийг онцолсон байна. Уг тайлангаар, хоёрдугаар улиралд дэлхийн 50 оронд цахилгаан автомашины борлуулалт түүхэн дэх хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. Бразил, Энэтхэг, Австрали, Вьетнам зэрэг томоохон зах зээлүүдэд 3-6 дугаар сарын хооронд цахилгаан автомашины борлуулалт 2025 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өсжээ. Түүнчлэн, оны эхний хагаст нийт 90 оронд EV-ийн борлуулалт жилийн дүнгээр өсөлттэй гарсан байна.


Wood Mackenzie компанийн шинжээчдийн үзэж байгаагаар, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй цахилгаан автомашины хэрэглээний энэхүү эрчимжил нь цаашид ч дэлхийн зах зээлийн гол чиг хандлага хэвээр байх бөгөөд суудлын автомашины паркт EV-ийн эзлэх хувийг урьд өмнө таамаглаж байснаас ч өндөр түвшинд хүргэж магадгүй юм.

Гэсэн хэдий ч хэрэглээг улам хурдасгахад батарейны чухал ашигт малтмалын нийлүүлэлт болон цэнэглэх сүлжээний дэд бүтцэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай зэрэг сорилтууд байсаар байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000