USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Yancoal компани Kestrel коксжих нүүрсний уурхайг 1.85 тэрбум доллароор худалдан авлаа
Уул уурхай

Yancoal компани Kestrel коксжих нүүрсний уурхайг 1.85 тэрбум доллароор худалдан авлаа

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Yancoal Australia компани Квинсленд мужид байрлах Кестрел нүүрсний уурхайн 80 хувийн эзэмшлийг 1.85 тэрбум доллароор худалдан авах ажиллагааг албан ёсоор дуусгалаа.

Yancoal компани Kestrel коксжих нүүрсний уурхайг 1.85 тэрбум доллароор худалдан авлаа

Б.Мөнхбат

2026 оны аравдугаар сарын 2

Хуваалцах:

Yancoal компани өнгөрсөн дөрөвдүгээр сард “EMR Capital Advisors” болон “Adaro Capital” зэрэг худалдагч талуудаас “Kestrel Coal Group”-ийн нийт хувьцааны хөрөнгийг худалдаж авахаа зарлаад байсан юм.

“Kestrel Coal” нь Квинсленд мужийн Bowen Basin-д орших, томоохон хэмжээний коксжих нүүрсний орд болох Кестрел нүүрсний уурхайн 80 хувийг эзэмшдэг байжээ.

Yancoal компани худалдан авалтын төлбөрийг хэсэгчлэн бэлнээр, мөн хэсэгчлэн таван жилийн хугацаатай, хамтарсан синдикат хэлбэрийн 1.2 тэрбум долларын зээлийн шугамаар санхүүжүүлсэн байна. Үүнээс гадна Yancoal-ийн хөрвөх чадварын хэрэгцээг дэмжих зориулалттай, таван жилийн хугацаатай, дахин 200 сая долларын эргэлтийн хөрөнгийн баталгаат шугам нээгдсэн бөгөөд одоогоор үүнээс ашиглаагүй байна.

Хэлцэл хийгдсэнээс хойших эхний таван жилийн аль нэгэнд нь нүүрсний жишиг үнэ тонн тутамдаа 225 доллароос давсан тохиолдолд 550 сая доллар хүртэлх нэмэлт урамшууллын төлбөрийг бэлнээр олгохоор тусгажээ.

Yancoal компани нь энэ 10 дугаар сарын 1-нээс эхлэн Кестрел уурхайн олборлолт, орлого, ашгаас өөрт ногдох хувийг тайландаа тусгаж эхлэх юм.

Kestrel нүүрсний уурхайн 80 хувийн эзэмшил нь Yancoal компанийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой бөгөөд группын багцад өндөр чанартай, урт хугацааны ашиглалтын нөөцтэй хөрөнгийг нэмж, бүтээгдэхүүний нэр төрлийг нь дээд зэрэглэлийн коксжих нүүрсээр баяжуулж байна гэж тус компани үзэж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000