USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Хятад улс металлын импортын өсөлтөөр эрчим хүчний шилжилтийн шинэ дүр зураг харуулж байна
Аж үйлдвэр

Хятад улс металлын импортын өсөлтөөр эрчим хүчний шилжилтийн шинэ дүр зураг харуулж байна

Хятадын түүхий эдийн импортын хамгийн сүүлийн мэдээлэл тус улсын эрчим хүчний шилжилт улам бүр олон талт болж, цахилгаанжуулалт болон уламжлалт эрчим хүчний хэрэглээ зэрэгцэн үргэлжилж байгааг харууллаа.

Хятад улс металлын импортын өсөлтөөр эрчим хүчний шилжилтийн шинэ дүр зураг харуулж байна

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 30

Хуваалцах:

Reuters агентлагийн есдүгээр сарын 29-ний шинжилгээнд дурдсанаар Хятад улс боксит, никель, хром, литий, манган зэрэг аж үйлдвэрийн металлын импортоо нэмэгдүүлж байгаа бол газрын тос болон байгалийн хийн импортын өсөлт харьцангуй сул байгаа аж.

Reuters-ийн мэдээлснээр Хятадын нийт металлын импорт өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн байна. Түүнчлэн төмрийн хүдрийн импорт 870 сая тоннд хүрсэн нь маш өндөр түвшинд хүрснийг тус агентлаг онцолжээ. Энэ нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын идэвх сул хэвээр байгаа нөхцөлд гарч байгаа үзүүлэлт гэдгээрээ анхаарал татаж байна.

Хятадын металлын эрэлтэд цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэл чухал нөлөө үзүүлж байна. Ялангуяа цахилгаан автомашин болон эрчим хүч хадгалах системийн үйлдвэрлэл өсөхийн хэрээр литий, никель, манган зэрэг металлын нийлүүлэлтийн сүлжээ стратегийн ач холбогдолтой болж байна.

Гэхдээ Хятад улс уламжлалт эрчим хүчнээс шууд татгалзсан дүр зураг харагдахгүй байна. Reuters-ийн мэдээллээр нүүрс тус улсын цахилгаан үйлдвэрлэлийн талаас илүү хувийг бүрдүүлсэн хэвээр байгаа бөгөөд шинэ эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа ч нүүрсний хэрэглээг богино хугацаанд бүрэн орлох хэмжээнд хүрээгүй байна.

Энэ нөхцөл Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой. Монголын уул уурхайн экспортын гол зах зээл болох Хятад улс нэг талаас нүүрсний томоохон хэрэглэгч хэвээр байгаа ч нөгөө талаас цахилгаан автомашин, батарей, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай металлын хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж байна.

Ингэснээр Монголын уул уурхайн салбарын хувьд зөвхөн нүүрс болон төмрийн хүдэрт төвлөрсөн экспортын бүтэц цаашид ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ гэсэн асуудал дахин гарч ирж байна. Монгол Улс зэс, уран, хайлуур жонш зэрэг уламжлалт болон стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын хайгуул, боловсруулалт, экспортын чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд түлхүү ярьж байгаа.

Есдүгээр сарын 29-нд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь энэ өөрчлөлтийн хүрээнд анхаарал татах үйл явдал болж байна. Монгол Улс 2026 онд CAREC буюу Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг даргалж байгаа бөгөөд уг хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр-логистик, эрчим хүч, чухал ашигт малтмал, аж үйлдвэр болон боловсруулах үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хэлэлцэж байна.

АҮЭБЯ-ны мэдээллээр CAREC хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүс нутагт 300 төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Монгол Улс 2003 онд CAREC-д нэгдсэнээс хойш тээвэр, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн чиглэлээр 19 төсөлд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ.

Энэ нь Монголын уул уурхайн экспортод зөвхөн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна тээвэр, логистик, боловсруулах үйлдвэрлэл болон бүс нутгийн өртгийн сүлжээнд холбогдох шаардлага улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна.

Дэлхийн металлын зах зээлд гарч буй өөрчлөлт Монголын уул уурхайн салбарын хувьд урт хугацааны боломж болон шинэ шаардлагыг зэрэг бий болгож байна. Хятадын металлын хэрэглээ өсөхийн хэрээр түүхий эдийн нийлүүлэгч орнуудын өрсөлдөөн нэмэгдэнэ. Харин боловсруулах үйлдвэрлэлд илүү их үнэ цэн шингээж чадсан улс орнууд нийлүүлэлтийн сүлжээнд илүү өндөр байр суурь эзлэх боломжтой.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин