USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Алмазны зах зээлийн уналтаас болж Moody's агентлаг Ботсвана улсын зэрэглэлийг дахин бууруулав
Аж үйлдвэр

Алмазны зах зээлийн уналтаас болж Moody's агентлаг Ботсвана улсын зэрэглэлийг дахин бууруулав

Зээлжих зэрэглэлийн Moody's агентлаг өнгөрсөн баасан гарагт Ботсвана улсын дотоод болон гадаад валютын урт хугацааны төлбөр тооцооны үүрэг гүйцэтгэгчийн зэрэглэлийг "Baa1"-ээс "Baa2" болгон бууруулснаа зарлалаа.

Алмазны зах зээлийн уналтаас болж Moody's агентлаг Ботсвана улсын зэрэглэлийг дахин бууруулав

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 30

Хуваалцах:

Үүний шалтгааныг тус улсын төсөв, санхүүгийн байдал цаашид муудах төлөвтэй байгаатай холбон тайлбарласан байна.

Энэхүү шийдвэр нь Moody's агентлаг сүүлийн нэг жилийн хугацаанд Ботсвана улсын зэрэглэлийг хоёр дахь удаагаа бууруулж буй тохиолдол бөгөөд үүний улмаас тус улсын зэрэглэл “хэрэгцээгүй/найдваргүй” (junk status) түвшнээс ердөө хоёрхон алхмын дээр ирлээ.

Уг үйл явдал нь Ботсвана улсын Сангийн сайд Ndaba Gaolathe Төв банкнаас орж ирэх хүлээгдэж буй орлого нэмэгдсэн болон зардлаа танах арга хэмжээ авсны ачаар энэ санхүүгийн жилд төсвийн алдагдал харьцангуй бага гарна гэж мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа болж байна.

Урт хугацааны турш Африкийн амжилтын түүх гэж үнэгдсээр ирсэн Ботсвана улсын эдийн засаг дэлхийн алмазны зах зээлийн урт хугацааны уналтад хүчтэй нэрвэгдээд байна. Энэхүү уналт нь эдийн засгийн тодорхойгүй байдал болон лабораторид гарган авсан хиймэл алмазны нэр хүнд өссөнтэй холбоотой юм. Алмаз нь Ботсвана улсын үндэсний орлогын гуравны нэгийг, гадаад валютын орлогын дөрөвний гурвыг бүрдүүлдэг байна.

Moody's агентлагийн мэдээлснээр дараах хүчин зүйлс Ботсвана улсын төсвийн байр суурийг сулруулжээ. Тодруулбал, Алмазны салбарын орлого буурсан, Засгийн газрын орлогын гол эх үүсвэр болох Өмнөд Африкийн Гаалийн Холбооноос (SACU) орж ирэх орлого хүлээгдэж байснаас багассан, шинээр нэвтрүүлсэн татварын арга хэмжээнүүдийн үр дүн хангалтгүй байсан гэх мэт шалтгаануудыг дурдсан байна.

Мөн тус агентлаг хэрэв Ботсвана улс Anglo American компанийн энэ оны сүүлчийн улиралд багтаан хаахаар төлөвлөж буй борлуулалтын хүрээнд өрийн санхүүжилтээр De Beers компанид оруулах хөрөнгө оруулалтаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлбэл зэрэглэлийг дахин бууруулж болзошгүйг анхааруулав.

Гэхдээ төсвийн бодлогын хариу арга хэмжээ сайжирсан, мөн алмазны орлого тогтвортой сэргэснээр өрийн хуримтлалын хурдыг сааруулж чадна гэж үзэн тус улсын ирээдүйн төлөвийг "сөрөг" байснаас "тогтвортой" болгон өөрчилсөн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин