USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
TotalEnergies компани 2030 он хүртэл газрын тос, хийн үйлдвэрлэлээ жил бүр 3%-иар өсгөх зорилт тавив
Аж үйлдвэр

TotalEnergies компани 2030 он хүртэл газрын тос, хийн үйлдвэрлэлээ жил бүр 3%-иар өсгөх зорилт тавив

Францын эрчим хүчний аварга TotalEnergies компани одоогоор хөгжүүлж буй өртөг багатай шинэ төслүүдээ ашиглалтад оруулснаар газрын тос, хийн үйлдвэрлэлээ 2030 он хүртэл жил бүр 3-аас дээш хувиар өсгөх хүлээлттэй байгаагаа даваа гарагт танилцуулсан “2026 оны стратеги болон төлөв байдал” тайландаа дурджээ.

TotalEnergies компани 2030 он хүртэл газрын тос, хийн үйлдвэрлэлээ жил бүр 3%-иар өсгөх зорилт тавив

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 30

Хуваалцах:

Тус компанийн газрын тос, хий, цахилгаан эрчим хүчийг багтаасан нийт эрчим хүчний үйлдвэрлэл энэ арван жилийн эцэс гэхэд жил бүр ойролцоогоор 4%-иар өсөх төлөвтэй байгаа бөгөөд “Integrated Power” салбар нь 2027 онд чөлөөт мөнгөн урсгалын эерэг үзүүлэлттэй болох төлөвтэй байна.

Эрчим хүчний үйлдвэрлэлийн энэхүү өсөлт нь ижил үнийн түвшинд TotalEnergies компанийн чөлөөт мөнгөн урсгалыг 2025-2030 оны хооронд ойролцоогоор 10 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр байна.

Эрчим хүчний томоохон компани болох тус корпораци нь Намиби, Нигери, Ливи, Малайз, Мозамбик, Папуа Шинэ Гвиней дэх бие даасан төслүүд болон 12-оос дээш жилийн баталгаат нөөцийн индексдээ найдаж байгаа бөгөөд 2035 он хүртэл хоногт ойролцоогоор 3 сая баррель газрын тосны эквивалент (bpd) үйлдвэрлэлийн тогтвортой түвшнийг хадгалахыг зорьж байна.

“Энэхүү бат бөх суурь нь TotalEnergies компанид хайгуулын салбар дахь арвин туршлага болон илрүүлсэн нөөц баялагтаа тулгуурлан 2030-2035 оны хооронд үйлдвэрлэлээ жил бүр 2-3%-иар өсгөх зорилт тавих боломжийг олгож байна” гэж компанийн мэдэгдэлд дурджээ.

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн багц мөн өсөж байгаа тул TotalEnergies компани 2035 он гэхэд цахилгаан эрчим хүч нь тэдний нийт эрчим хүчний нөөцийн 25%-ийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.

Мөн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2026-2030 оны санхүүгийн жилүүдэд ногдол ашгийг жил бүр 5-аас дээш хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, мөнгөн урсгалынхаа дор хаяж 40%-ийг хувьцаа эзэмшигчдэдээ эргүүлэн хуваарилахаа баталгаажуулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт TotalEnergies компани Нигерийн далайн эрэг орчмын "Ima" хийн ордын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан бөгөөд энэ нь өөрийнх нь 15%-ийн хувьцааг эзэмшдэг Нигерийн "LNG" (шингэрүүлсэн байгалийн хий) экспортлох үйлдвэрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэ сарын эхээр TotalEnergies компани Анголын далайн эрэг орчмын 17-р блокоос илрүүлсэн "Acacia-5" ордоос анхны газрын тосыг 2026 оны 6-р сард нээснээс хойш гурван сарын дараа гаргаж авна гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин