USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
NeoTerra компани Мозамбик дахь хайлуур жоншны уурхайн өргөтгөлд зориулж 5 сая ам.долларын санхүүжилт хүсэв
Уул уурхай

NeoTerra компани Мозамбик дахь хайлуур жоншны уурхайн өргөтгөлд зориулж 5 сая ам.долларын санхүүжилт хүсэв

Африкийн чухал ашигт малтмалын хайгуул, бүтээн байгуулалтын NeoTerra Group компани Мозамбик дахь Монте Муамбе хайлуур жоншны төслийн цар хүрээг өргөжүүлэх, ирээдүйн боломжийг үнэлэх зорилгоор “АНУ-Африкийн Стратегийн Хөрөнгө Оруулалтын Хөтөлбөр”-өөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар хүсэлт гаргажээ.

NeoTerra компани Мозамбик дахь хайлуур жоншны уурхайн өргөтгөлд зориулж 5 сая ам.долларын санхүүжилт хүсэв

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 29

Хуваалцах:

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани нь одоогоор жилд 50,000 тонн хайлуур жонш олборлох уурхайн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монте Муамбегийн уурхайн эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлснээр илүү том хэмжээний үйл ажиллагаа явуулах стратегийн үндэслэл байгаа гэж үзжээ. Нөөцийг нэмэгдүүлснээр Мозамбик улсад нэмүү өртөг шингэсэн дараагийн шатны боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх боломж бүрдэх юм байна.

Хэрэв тус 5 сая ам.долларын санхүүжилт батлагдвал NeoTerra компани дараах ажлуудад зарцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, нөөцийг нэмэгдүүлэх өрөмдлөгийн ажил хийж одоогийн байгаа 716,000 тонн кальцийн фторын (CaF2) нөөцийг 4 сая тонн болгож өсгөх. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал болон уурхайн ашиглалтын хугацааг уртасгах боломж бүрдэнэ. Мөн Монте Муамбегийн нөөцөд түшиглэн Мозамбикт гидрофторын хүчил (хайлуур жоншны хүчил) үйлдвэрлэх байгууламж барих боломжийг судлах юм байна.

АНУ-ын Төрийн департаментын Африкийн хэрэг эрхлэх товчооноос удирддаг “АНУ-Африкийн Стратегийн Хөрөнгө Оруулалтын Хөтөлбөр” нь Африкийн критикал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой юм. Тус хөтөлбөр нь нийт 500 орчим сая ам.долларын санхүүжилтийн сантай бөгөөд нэг төсөлд 5-50 сая ам.долларын тэтгэлэг олгодог ажээ..

NeoTerra компанийн хувьд энэхүү тэтгэлгийн хүсэлт нь Монте Муамбе төслийн хүрээнд АНУ-ын засгийн газартай тогтоосон одоогийн харилцааг улам бэхжүүлж буй хэрэг юм. Тус компани өмнө нь Монте Муамбе дахь газрын ховор элементийн бүрэлдэхүүн хэсгийг ТЭЗҮ-ийн урьдчилсан шатанд хүргэх зорилгоор АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагаас 1.88 сая ам.долларын тэтгэлэг аваад байгаа ажээ.

Үүний зэрэгцээ, NeoTerra компани нь Монте Муамбе төслийн галлийн (gallium) бүрэлдэхүүн хэсэгт стратегийн түншлэл болон боломжит санхүүжилтийн эх үүсвэрийг хайж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000