Хилийн боомтын захиргаанаас гаргасан мэдээллээр, Монгол улсын хэмжээнд 2026 онд нийт 101,8 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолохоор төлөвлөснөөс одоогийн байдлаар 92,7 сая тонн бүтээгдэхүүн экспортлож, бүтэн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл 91.8%-д хүрсэн таатай мэдээ байна.
Тухайлбал, нийт 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 84 сая тонныг экспортлож, 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол нийт төлөвлөсөн түүхий нефтийн экспорт 63.7 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөсөн 3.8 сая баррель түүхий тосны 2.4 сая баррелийг экспортлосон байна.
Тэгвэл төлөвлөсөн 1.9 сая тонн зэсийн баяжмалын экспортын гүйцэтгэл 101 хувьтай биелсэн бол харин төмрийн хүдрийн экспортын гүйцэтгэл 70 хувьтай байна. Манай улс энэ жил нийт 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар нийт 6.5 сая тонныг экспортлоод байна.
Экспортын гүйцэтгэлийг төлөвлөгөөтэй нь харьцуулж боомтуудаар нь авч үзвэл Гашуун сухайт боомт 77.7 хувь, Шивээхүрэн боомт 83,6 хувь, Ханги боомт 103 хувь, Бичигт боомт 59,5 хувь, Булган боомт 63 хувь, Замын Үүд боомт 64 хувь, Хавирга боомт 46,8 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.



