Төлөвлөгөөний дагуу тус станцын байршилд хийн эрчим хүч, батерей хуримтлуур болон нарны цахилгаан станцын хүчин чадлуудыг нэмэх аж.
Энэхүү төлөвлөгөө нь Tauron компанийн нүүрсний цахилгаан станцуудаа уян хатан, утаа багатай эх үүсвэр рүү шилжүүлэх, мөн сэргээгдэх эрчим хүч болон батерей хуримтлуураар нэмэгдүүлэх өргөн хүрээний шилжилтийн нэг хэсэг юм байна.
Төслийн багцад 800 МВт хүртэлх шинэ хүчин чадал багтаж байгаа бөгөөд тус талбай дахь нүүрсний блокуудыг 2027 оны эцэс хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ.
Тус компани нүүрсний блокуудаа 2028 он дуустал ажиллуулахын тулд дараагийн чадлын зах зээлийн дуудлага худалдаанд (аукцион) оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд үндэсний болон Европын холбооны зохицуулалтаас хамааран 2030 он хүртэл ажиллуулах боломжтой гэж тооцож байна.
Мөн Tauron компани тус талбайд томоохон хэмжээний эрчим хүчний батерей хуримтлуур, нарны төхөөрөмжүүд болон хог хаягдлыг дулааны аргаар боловсруулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Tauron Polska Energia S.A. нь Польшийн эрчим хүчний хоёр дахь том компани бөгөөд тус улсын баруун өмнөд бүс нутгийн цахилгаан, дулааны үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтыг хариуцдаг 19000 гаруй ажилтантай төрийн өмчийн оролцоотой үндэсний хэмжээний томоохон холдинг юм.
Тус компанийн жилийн орлого нь 8.8 тэрбум гаруй ам.доллар, цэвэр ашиг нь 880 гаруй сая ам.доллар, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 3.9 тэрбум ам.доллар байна.



