USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Баруун Австралид манганы туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо
Аж үйлдвэр

Баруун Австралид манганы туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

Австралийн Firebird Metals компани Баруун Австралийн Осборн Парк дахь манганы туршилтын үйлдвэртээ зориулж анхны түүхий эдээ нийлүүлсэн байна. Тус үйлдвэрийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Баруун Австралид манганы туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

Б.Мөнхбат

2026 оны есдүгээр сарын 24

Хуваалцах:

Firebird компани өөрийн 100 хувийн эзэмшлийн Oakover төслөөс манганы хүдрийг олборлож туршилтын үйлдвэртээ нийлүүлсэн бөгөөд тус компани Австрали дахь үйлдвэрээсээ анхны дээжийг 2027 оны эхний улиралд багтаан гаргахаар зорьж байна.

Австрали дахь туршилтын үйлдвэрийн үйл ажиллагааг Firebird-ийн Хятад дахь туршилтын үйлдвэр болон судалгаа шинжилгээний төв дэмжих бөгөөд тэнд мөн бэлтгэсэн хүдрийг ашиглан технологийн процессыг симуляци хийж, техникийн туршлага, мэдлэг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна.

Энэхүү боловсруулах үйлдвэрийг Австралийн Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (ARENA) “Батерейн нээлт” (Battery Breakthrough) санаачилгын хүрээнд 2 сая австрали долларын буцалтгүй тусламжаар дэмжиж байгаа юм. Энэхүү үйлдвэр нь манганы баяжмалыг өндөр цэвэршилттэй манганы сульфат болон катодын идэвхт материал болгон боловсруулах Австралийн анхны демонстраци хэмжээний байгууламж болох юм.

Дашрамд дурдахад, Firebird Metals Limited нь Баруун Австралид төвтэй, цахилгаан автомашины батерейн салбарт зориулсан манганы олборлолт болон гүн боловсруулалтыг хослуулсан Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхай, технологийн компани юм. Тус компанийн гол стратеги бол зөвхөн хүдэр олборлоод зогсохгүй, түүнийгээ батерейн дараагийн үеийн технологи болох LMFP (Лити-Манган-Төмөр-Фосфат) болон LMR батерейнд ашиглагдах өндөр цэвэршилттэй манганы сульфат (HPMSM) болон катодын идэвхт материал (CAM) болгон гүн боловсруулах явдал юм. Энэ нь Хятадын манганы катодын зах зээлийн хамаарлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй Австрали болон өрнөдийн орнуудын томоохон алхамын нэгд тооцогдож байна. 

Firebird Metals нь Баруун Австралийн Пильбара (East Pilbara) бүсэд нийт 234 сая тонн манганы нөөцийг эзэмшдэг. Хамгийн том төсөл нь Oakover ордын ашиглалтын төсөл бөгөөд тус ордын ашиглалтын хугацаа нь 18 жил, төслийн өнөөгийн цэвэр үнэ цэн (NPV) нь 741 сая австрали доллар ($A741 million) гэж үнэлэгдсэн байна. Түүнчлэн Баруун Австралид байрлах Hill 616, Wandanya, Disraeli зэрэг манганы хайгуулын боломжит талбайнуудыг мөн эзэмшдэг. 

Firebird Metals нь Хятадын Хунань мужид өөрийн туршилтын үйлдвэр болон Судалгаа шинжилгээний (R&D) төвтэй. Тэндээ хамгийн бага зардлаар манганы сульфат гаргаж авах технологийн туршилтуудыг амжилттай хийж, техникийн мэдлэгээ Австрали руу шилжүүлэн нутагшуулж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин