USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Ши Жиньпин айлчлалынхаа хүрээнд АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн худалдааг сэргээхийг зорьж байна
Эдийн засаг

Ши Жиньпин айлчлалынхаа хүрээнд АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн худалдааг сэргээхийг зорьж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-р сарын 24-нд Вашингтонд хүрэлцэн ирэх бөгөөд энэ хүрээнд талууд сүүлийн жилүүдэд хүйтрээд байгаа эдийн засаг, худалдааны харилцаагаа эргэн сэргээх яриа хэлцэлүүдийг хийхээр төлөвлөж байна.

Ши Жиньпин айлчлалынхаа хүрээнд АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн худалдааг сэргээхийг зорьж байна

Н.Намуун

2026 оны есдүгээр сарын 23

Хуваалцах:

Ши Жиньпин жил бүр 6 тэрбум долларын эргэлттэй байдаг АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн худалдааг сэргээх асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа аж. Гэхдээ энэ нь 2025 оны нэгдүгээр улирлаас хойш Америкийн хийн нийлүүлэлтийг хаагаад байгаа Хятадын талын 15%-ийн тарифыг цуцлах нөхцөлтэй юм байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Ираны пуужингийн цохилтын улмаас Катарт үүссэн Шингэрүүлсэн байгалийн хийн экспортын хүчин чадлын 17%-ийн алдагдал хохирлыг БНХАУ-ын хувьд АНУ-аас бусад бүх улсаас худалдан авалтаа нэмэгдүүлэх замаар шингээсэн байна.

”Banchero Costa”-гийн мэдээллээр, нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд Хятадын шингэрүүлсэн байгалийн хийн импортын 36%-ийг Австрали, 20%-ийг Зүүн Өмнөд Ази, 12%-ийг Орос, харин энэ зах зээлд шинээр орж ирж буй Канад улс 4%-ийг нь тус тус бүрдүүлжээ. Энэ хугацаанд Америкийн ачаа тээвэрлэлт дөнгөж 0.2%-ийг эзэлсэн байна.

Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хэдхэн хоногийн дараа буюу 2025 оны хоёрдугаар сард Бээжингийн зүгээс тогтоосон 15%-ийн тариф нь АНУ-аас Хятад руу чиглэсэн шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийг 2024 онд 64 хөлөг онгоц байсныг 2025 онд тэг (0) болгож бууруулжээ. Худалдааны оргил үе болох 2021 онд Америкийн ачаа тээвэр Хятадын нийт шингэрүүлсэн байгалийн хийн импортын 12%-ийг бүрдүүлж байсан бөгөөд тухайн жилдээ 6.2 тэрбум доллароор хэмжигдэж байв. 

Гэхдээ үндсэн гэрээний аль нь ч цуцлагдаагүй байна. Хятадын худалдан авагчид гэрээгээ үргэлжлүүлэн биелүүлж байсан ч тариф төлж эх орондоо авчрахын оронд уг ачаагаа Европ болон Азийн бусад орны зах зээлд дамжуулан худалдсаар иржээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000