USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
“Needle coke” тренд болж, нүүрсний давирхайн нийт зах зээлийн үнэлгээ 14.86 тэрбум ам.долларт хүрээд байна
Эдийн засаг

“Needle coke” тренд болж, нүүрсний давирхайн нийт зах зээлийн үнэлгээ 14.86 тэрбум ам.долларт хүрээд байна

Нүүрсний давирхай буюу Coal Tar нь нүүрсийг коксжуулах болон хагас коксжуулах (пиролиз) явцад дагалдан гардаг өтгөн, хар өнгөтэй, өндөр үнэ цэнтэй шингэн дайвар бүтээгдэхүүн юм.

“Needle coke” тренд болж, нүүрсний давирхайн нийт зах зээлийн үнэлгээ 14.86 тэрбум ам.долларт хүрээд байна

Н.Намуун

2026 оны есдүгээр сарын 22

Хуваалцах:

Дэлхийн зах зээл дээр 2026 оны байдлаар нүүрсний давирхайн нийт зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 14.86 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд цаашид тогтвортой өсөх хандлагатай байна. 

Орчин үед нүүрсний гүн боловсруулалтын технологиуд хурдацтай хөгжихийн хэрээр нүүрсний давирхайг түүхийгээр нь шууд ашиглахаас илүүтэйгээр нэрж, ангилан өндөр технологийн болон аж үйлдвэрийн салбарт өргөнөөр хэрэглэж байна. Тухайлбал, нүүрсний давирхайг нэрж нафталин, фенол, антрацен зэрэг үнэ цэнтэй химийн бодисуудыг гаргаж авдаг бөгөөд үлдсэн хатуу масс хэсэг болох нүүрсний давирхайн pitch (CTP)-ийг хөнгөн цагаан хайлуулах зуухны анод (электрод) үйлдвэрлэх үндсэн барьцалдуулагч түүхий эдээр ашигладаг. Үүнээс гадна орчин үеийн аж үйлдвэрийн салбарын шинэ тренд болоод байгаа “Needle сoke” буюу “Зүүн кокс”-ыг давирхайнаас гаргаж авч байна. Зүүн кокс нь цахилгаан машины батерейны анодын графит үйлдвэрлэхэд чухал түүхий эд болдог. Зүүн кокс гэдэг нь дотоод бүтэц нь зүү эсвэл ширхэгт хэлбэртэй, өндөр зэргийн талстжсан, маш өндөр үнэ цэнтэй стратегийн тусгай нүүрстөрөгчийн материал юм.

Уламжлалт металлургийн кокс болон хагас коксыг бодвол техникийн болон физик шинж чанараараа хол давуу бөгөөд орчин үеийн өндөр технологийн салбарын “зүрх” нь болсоор байна. Энэ төрлийн кокс нь цахилгааныг маш сайн дамжуулдаг төдийгүй дулааны тэлэлтийн коэффициент (CTE) нь маш бага (халуунд бараг тэлдэггүй) төдийгүй өндөр температур, механик ачааллыг даах чадвар нь туйлын өндөр байдаг. Орчин үед зүүн коксыг нүүрс болон газрын тосноос гэсэн хоёр эх үүсвэрээс гаргаж авч байна.

Нөгөөтэйгүүр гангийн хаягдлыг дахин боловсруулдаг “Цахилгаан нуман зуух” (EAF)-ны асар хүчтэй цахилгаан гүйдэл дамжуулах электродыг зөвхөн зүүн коксоор хийдэг.

Энэ төрлийн кокс үйлдвэрлэх технологи нь маш нарийн, өндөр өртөгтэй тул дэлхий дээр АНУ (ConocoPhillips), Япон (Eneos, Mitsubishi Chemical), БНХАУ зэрэг цөөн хэдэн улс л үүнийг үйлдвэрлэдэг. Дэлхий даяар цахилгаан машины батерей болон ногоон гангийн үйлдвэрлэл эрчимтэй өсөж байгаа тул зүүн коксын эрэлт нийлүүлэлтээсээ давж, стратегийн ховор түүхий эдэд тооцогдож байна.

Энэ утгаараа нүүрс нь өөрөө ногоон технологийн салшгүй нэг хэсэг болж ирээдүйд ч үнэ цэнээ алдахгүй байх нөхцөл бүрдсээр байна.

Үүнээс гадна давирхайг шатааж дугуй болон резинэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, авто замын асфальт сайжруулагч, барилгын ус тусгаарлагч материал хийхэд өргөн ашиглаж байна. Нүүрсний давирхайн үйлдвэрлэл, нийлүүлэлт нь металлургийн кокс болон хагас коксын үйлдвэрлэлээс 100% хамаардаг. 1 тонн нүүрснээс дунджаар 3–4%-ийн давирхай гардаг. Дэлхийн нийт давирхайн нийлүүлэлтийн 65-80%-ийг Ази Номхон далайн бүс нутаг бүрдүүлдэг бөгөөд БНХАУ, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Хятад улс ган, кокс, хагас коксын хамгийн том үйлдвэрлэгч тул давирхайн нийлүүлэлтэд ч мөн давамгайлж байна. 

Монгол Улс коксжих нүүрсний асар их нөөцтэй бөгөөд Хятад руу түүхийгээр нь гаргадаг. Хэрэв дотооддоо кокс, хагас коксын үйлдвэрүүд (жишээ нь Багануурын төсөл) баригдвал дагалдан гарах нүүрсний давирхайг түүхийгээр нь Хятад, Энэтхэг рүү өндөр үнээр экспортлох эсвэл дотооддоо нэрж, зам барилгын битум, чигжээс материал үйлдвэрлэн импортыг орлох асар том эдийн засгийн боломж нээгдэнэ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000