Төслүүд нь дараагийн үеийн геотермаль технологиудыг хээрийн нөхцөлд турших, мөн АНУ даяарх ирээдүйтэй геотермаль нөөцийг илрүүлэх зорилготой хайгуулын өрөмдлөг хийхэд зориулж уг санхүүжилтийг авах юм.
Үүнээс 5 төсөл нь эрчимжүүлсэн геотермаль систем (EGS) технологийн хээрийн судалгаа туршилтыг гүйцэтгэх бол 16 төсөл нь хайгуулын өрөмдлөгт анхаарлаа хандуулна.
Санхүүжилт авах бүрэлдэхүүнд Fervo Energy компани багтсан бөгөөд тус компани Айдахо муж дахь эрчимжүүлсэн геотермаль системийн туршилт болон Невада муж дахь хайгуулын өрөмдлөг зэрэг хоёр төслөөрөө шалгарчээ. Мөн өөр бусад шалгарсан компаниудын тоонд Quaise Energy, Zanskar Geothermal, XGS Energy, Invenergy зэрэг компаниуд багтсан байна.
Эрчим хүчний яам нь ирээдүйн технологийн хөгжил болон нөөцийн хайгуулд чиглэл болгох үүднээс эдгээр төслүүдийн явцад гарсан Геотермаль өгөгдлийн сангаараа дамжуулан олон нийтэд нээлттэй болгох аж.
АНУ-ын Эрчим хүчний яамны Дэд сайд Кайл Хауствейт (Kyle Haustveit) хийсэн мэдэгдэлдээ: "Эдгээр төслүүд нь Америкийн инноваци бүтээгчдэд бидний хөлийн доор орших асар их геотермаль нөөцийг нээх боломжийг олгоно. Ерөнхийлөгч Трампын удирдлага дор бид өртгийг бууруулж, Америкийн эрчим хүчний давамгайллыг бэхжүүлэх бөгөөд дотоодын арвин их геотермаль нөөцийг найдвартай, хямд үнэтэй эрчим хүч болгон хувиргах дараагийн үеийн геотермаль технологиудыг хөгжүүлж байна" хэмээн онцолжээ.
Хөгжүүлэгчид цахилгаан эрчим хүч гаргаж авахын тулд газрын гүний дулааныг ашиглахдаа газрын тос, хийн өрөмдлөгийн техникийг нутагшуулан хэрэглэж байгаа бөгөөд үүний ачаар геотермаль эрчим хүч нь АНУ-ын эрчим хүчний салбарт хамгийн хурдан хөгжиж буй чиглэлүүдийн нэг болоод байна.



