USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Монголын уул уурхайн салбар олон улсын хөрөнгө оруулалт, технологийн шинэ шатанд шилжих боломжийг хэлэлцлээ
Уул уурхай

Монголын уул уурхайн салбар олон улсын хөрөнгө оруулалт, технологийн шинэ шатанд шилжих боломжийг хэлэлцлээ

Монгол Улсын хувьд геологийн мэдээллийн санг шинэчлэх, өгөгдлийг цахим хэлбэрт шилжүүлэх, олон улсын хайгуулын компаниудтай мэдээлэл солилцох нь шинэ хөрөнгө оруулалт татах нэг хүчин зүйл болж болох юм.

Монголын уул уурхайн салбар олон улсын хөрөнгө оруулалт, технологийн шинэ шатанд шилжих боломжийг хэлэлцлээ

Н.Намуун

2026 оны есдүгээр сарын 21

Хуваалцах:

“Mongolian Mining Week & MINEPRO 2026” олон улсын чуулган, үзэсгэлэн есдүгээр сарын 21-нд амжилттай өндөрлүүлсэн нь Монголын уул уурхайн салбарын хувьд дотоодын хамгийн том онцлох үйл явдлуудын нэг байлаа. Тус арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран тав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриан дор болсон байна.

Арга хэмжээнд олон улсын 20 орчим орны 300 гаруй төлөөлөгч, дотоодын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, нийт 20 мянга орчим зочин, мэргэжилтэн хүрэлцэн ирсэн гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлжээ.

Чуулганы хамгийн анхаарал татсан хэсгүүдийн нэг нь хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал байв. “Minegolia Investment Hall”-д зохион байгуулагдсан тусгай хэлэлцүүлгээр Монголын хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн төслүүдийн санхүүжилт, олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах боломжуудыг танилцуулжээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк, DMT групп болон Oxus Metals AI зэрэг байгууллагууд санхүүжилтийн шинэ шийдэл, геологийн хайгуулд хиймэл оюун ухаан ашиглах технологи, Европын зах зээлтэй холбогдох боломжийн талаар танилцуулсан байна.

Хайгуулын салбарт хиймэл оюун ухаан нэвтэрч байгаа нь дэлхийн уул уурхайн салбарын томоохон өөрчлөлтүүдийн нэг юм. Геологийн асар их хэмжээний өгөгдлийг хурдан боловсруулах, ашигт малтмалын илрэх магадлалтай бүсийг тодорхойлох, өрөмдлөгийн байршлыг оновчлох зэрэгт машин сургалт болон хиймэл оюун ухааны системийг ашиглах боломж нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд геологийн мэдээллийн санг шинэчлэх, өгөгдлийг цахим хэлбэрт шилжүүлэх, олон улсын хайгуулын компаниудтай мэдээлэл солилцох нь шинэ хөрөнгө оруулалт татах нэг хүчин зүйл болж болох юм.

Чуулганы үеэр Монголын хэд хэдэн төслийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулсан байна. Үүнд Бор Хаг, Тэмээт зэрэг зэсийн төслүүд, Хөх Чулуут Уулын алт, зэс, мөнгөний төсөл, Мухарын никель, кобальт, хром, зэсийн төсөл, Цооногтын Шилийн алт, холимог металлын төсөл багтжээ.

Эдгээр төслийг зөвхөн олборлолтын түвшинд бус хайгуул, боловсруулалт, хөрөнгө оруулалтын боломжтой нь хамтатган танилцуулсан нь Монголын уул уурхайн салбарын дараагийн шатны бодлогын чиглэлийг илэрхийлж байна. Түүхий эдийг экспортлохын зэрэгцээ боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх шаардлага дэлхийн зах зээл дээр улам хүчтэй яригдаж байна.

Үүнтэй зэрэгцэн Монголын нүүрсний экспортын зах зээлд есдүгээр сарын 21–22-нд идэвхтэй арилжаа явагдсан байна. Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжааны мэдээллээр есдүгээр сарын 21-нд Эрдэнэс Тавантолгойн дунд дэгдэмхий бодистой коксжих нүүрсний 64,000 тонн багцын эхлэх үнэ тонн тутамд 181.5 ам.доллар байсан ч тухайн арилжаанд санал ирээгүй байна. Харин Energy Resources-ийн баяжуулсан коксжих нүүрс 1,150 юанийн эхлэх үнээс 1,295 юаньд хүрч, 12.6 хувийн өсөлттэй арилжаалагджээ. Мөн “Эрдэнэс Критикал Минералс” төрийн өмчит компанийн Fe-52 хувийн агуулгатай төмрийн хүдрийн арилжаа 72 ам.долларын эхлэх үнээс 74 ам.долларт хүрсэн байна.

Есдүгээр сарын 22-нд Эрдэнэс Тавантолгойн дунд дэгдэмхий бодистой коксжих нүүрсний шинэ арилжаа Ганцмод болон Мандал боомтын чиглэлээр тус бүр төлөвлөгдсөн бөгөөд эхлэх үнэ тонн тутамд 197.5 ам.доллар байхаар зарлагдсан байна.

Энэ нь Монголын уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ, эрэлт, Хятадын зах зээлийн нөхцөл байдал дотоодын арилжаанд хэрхэн тусаж байгааг харуулсан чухал үзүүлэлт болж байна.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000