USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
USD3,585₮—
JPY22.1₮—
CNY527₮—
RUB46.2₮—
KRW2.3₮—
EUR4,092₮—
GBP4,748₮—
AUD2,472₮—
Ачаалж байна...
Канадын “Atlantico” компани Бразилд газрын ховор элемент, галлийн хайгуулын талбай илрүүлжээ
Аж үйлдвэр

Канадын “Atlantico” компани Бразилд газрын ховор элемент, галлийн хайгуулын талбай илрүүлжээ

Канадын ашигт малтмалын хайгуулын “Атлантико Энержи Металс” компани Бразилын Минас-Жерайс муж дахь “Ново Крузейро” төслөөс газрын ховор элемент болон галлийн талбайг тогтоожээ.

Канадын “Atlantico” компани Бразилд газрын ховор элемент, галлийн хайгуулын талбай илрүүлжээ

Н.Намуун

2026 оны есдүгээр сарын 21

Хуваалцах:

Канадын ашигт малтмалын хайгуулын “Атлантико Энержи Металс” компани Бразилын Минас-Жерайс муж дахь “Ново Крузейро” төслөөс газрын ховор элемент болон галлийн талбайг тогтоожээ. Тус компани хайгуулын ажлын хүрээнд геохимийн шинжилгээ, талбайн зураглал, хиймэл дагуулын зураг болон бүс нутгийн геофизикийн мэдээллийг нэгтгэн боловсруулж, цаашид нарийвчлан судлах хэд хэдэн бүсийг тодорхойлсон байна. Үүний зэрэгцээ төслийн өмнөд хэсэгт литийн хэтийн төлөвтэй байж болзошгүй талбайг мөн тогтоожээ. “Ново Крузейро” төслийн хүрээнд газрын ховор элемент давамгайлсан 12 хэтийн төлөвтэй талбай тогтоосон байна. Төслийн зүүн хэсэгт неодим, празеодимын агууламжийн өсөлт илэрсэн бөгөөд диспрози, терби зэрэг газрын ховор элементүүдийн шинж тэмдэг мөн бүртгэгджээ. Харин зүүн хойд хэсэгт голын хурдасны дээжийн шинжилгээ хийснээр газрын ховор элементийн эх үүсвэр байж болох дээд хэсгийн геологийн тогтоцыг цаашид судлах чиглэл тодорхой болсон байна. Нэг дээжид нийт газрын ховор ислийн агууламж 1,427 саяны нэгж хүрсэн бөгөөд үүний дотор холимог газрын ховор ислийн хэмжээ 284 саяны нэгж байжээ. Компанийн өмнөх шатны нэмэлт дээжлэлтээр авсан 114 гадаргын дээжийн бүгдээс галли илэрсэн нь хайгуулын ажлын анхаарал татахуйц үр дүн болж байна. Шинжилгээгээр галлийн ислийн тооцоолсон хамгийн өндөр агууламж 96.8 грамм/тонн хүрсэн бол хамгийн өндөр үзүүлэлттэй 10 дээжийн агууламж 88.7-96.8 грамм/тоннын хооронд байжээ. Галли нь өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг стратегийн ач холбогдолтой металл юм. Тухайлбал, галлийн нэгдлүүдийг батлан хамгаалах болон сансрын салбарын тоног төхөөрөмж, радарын систем, нисгэгчгүй төхөөрөмжийн холбоо, хиймэл дагуулын холбоо, тав дахь үеийн хөдөлгөөнт холбоо, ухаалаг утас, компьютер болон өндөр үр ашигтай цахилгаан хангамжийн төхөөрөмжид ашигладаг. “Атлантико Энержи Металс”-ын хувьд “Ново Крузейро” төсөл нь зөвхөн литийн хайгуулын төсөл биш юм. Компанийн одоогийн хайгуулын мэдээллээр:

• газрын ховор элементийн 12 хэтийн төлөвтэй талбай;

• галлийн илэрц бүхий өргөн хүрээний бүс;

• соронз үйлдвэрлэхэд чухал неодим, празеодимын илэрц;

• литийн боломжит талбай

зэрэг хэд хэдэн чиглэлээр цаашдын хайгуул хийх боломж бүрджээ.

Сэтгэгдэл

0 / 50
0 / 1000

Холбоотой мэдээ

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв
Аж үйлдвэр

АНУ 18 жилийн дараа анхны шинэ зэсийн ордоо ашиглалтад оруулж, Флоренсийн төсөл арилжааны үйлдвэрлэлээ эхлүүлэв

АНУ-ын зэсийн салбарт шинэ технологи нэвтрүүлсэн томоохон үйл явдал тохиож, Аризона мужийн Флоренс хотын ойролцоох Florence Copper төсөл арилжааны үйл

Аж үйлдвэр4 мин
Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ
Аж үйлдвэр

Канадын Horne 5 алтны төсөл ашиглалтад орвол Квебек мужийн ДНБ-д 8.8 тэрбум канад долларын хувь нэмэр оруулах тооцоо гарчээ

Канадын Квебек мужид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон уул уурхайн төслүүдийн нэг болох Horne 5 алтны төсөл ашиглалтад орсон тохиолдолд үйл ажиллаг

Аж үйлдвэр4 мин
Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв
Аж үйлдвэр

Намибийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб долларт хүрэв

Намиби улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) цэвэр урсгал 2026 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас хоёр дахин нэмэгдэж, 11.4 тэрбум намиб дол

Аж үйлдвэр4 мин