Австралийн алтны олборлолт 2025 оны мөн үетэй харцуулахад дөрвөн тонноор нэмэгдэж, нийт 303 тоннд хүрсэн байна. Энэ нь ойролцоогоор 9.7 сая унц алттай тэнцэх хэмжээ юм. Салбарын зөвлөх Сөрбитон Ассошиэйтс компанийн мэдээлснээр, тайлант хугацаанд Австралийн алтны олборлолтын нийт зах зээлийн үнэлгээ одоогийн үнээр ойролцоогоор 60 тэрбум австрали доллар, буюу 43 тэрбум ам.долларт хүрчээ. Австралийн хэд хэдэн томоохон алтны уурхайн олборлолт нэмэгдсэн байна. Тухайлбал, Ньюмонт компанийн Боддингтон уурхай олборлолтоо өмнөх улирлаас 49 мянган унцаар нэмэгдүүлжээ. Мөн Тропикана уурхай 23 мянган унцаар, Нортерн Стар компанийн Тандербокс-Бронзевингийн уурхайн үйл ажиллагаа 15.5 мянган унцаар тус тус олборлолтоо өсгөсөн байна. Мөн зарим томоохон уурхайн олборлолт буурчээ. Шинэ Өмнөд Уэльс мужид байрлах Кадиа уурхайн олборлолт өмнөх улирлаас 60 мянган унцаар буурсан байна. Тус уурхайн үйл ажиллагаа газар хөдлөлтийн шинжтэй үйл явдлын дараа түр хугацаанд зогссон нь олборлолтын бууралтад нөлөөлжээ. Хэрэв Кадиа уурхай өмнөх улирлын түвшинд олборлолтоо үргэлжлүүлсэн бол Австралийн нийт алтны олборлолт бараг хоёр тонноор илүү байх боломжтой байжээ. Мөн Голд Фийлдс компанийн Грэнни Смит уурхайн олборлолт өмнөх улирлаас 8.6 мянган унцаар буурсан байна. Алт, зэсийг хамт олборлодог уурхайнуудад зэсийн үнийн өсөлт үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад эерэгээр нөлөөлж байна. Учир нь зэсийн борлуулалтаас олсон орлогыг алт үйлдвэрлэх зардлаас хасаж тооцох боломжтой байдаг. Зэсийн үнэ өндөр түвшинд хүрсэн нь ийм төрлийн уурхайнуудын ашигт дэмжлэг үзүүлж байгаа юм. Есдүгээр сарын дундуур Лондоны металлын бирж дээр зэсийн гурван сарын хугацаатай гэрээний үнэ тонн тутамд 14,858 ам.долларт хүрчээ. Зэсийн үнэ өндөр байх тусам зэсийг дайвар бүтээгдэхүүн болгон олборлодог алтны уурхайн хувьд нийт үйлдвэрлэлийн зардлыг бууруулах боломж нэмэгдэнэ. Жижиг олборлогчдын хувьд өөрийн хүдрийг боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулуулах, эсвэл олборлосон хүдрээ шууд худалдаалах хэлбэр түгээмэл байдаг. Энэ нь өөрийн гэсэн том боловсруулах үйлдвэр барих шаардлагагүйгээр олборлолт явуулах боломжийг бүрдүүлдэг.

Уул уурхай
ОУВС: Уул уурхайн салбарын тэсрэлт Монголын эдийн засгийг 7.7%-иар өсгөлөө
Уг тайланд дурдсан товч дүгнэлтээр, Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын тэсрэлт, ялангуяа зэсийн үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгд
Уул уурхай2 мин


